8. | Ороолт |

881 85 6
                                    

Жонвон - " Сүми маргааш амралтын өдөр бас анхны цас орно гэсэн тэгэхээр хоёулаа болзоонд явъя тэх үү? " гэж хамаг байдаг өрөвдөлтэй царайгаа гаргаж байх шив

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жонвон - " Сүми маргааш амралтын өдөр бас анхны цас орно гэсэн тэгэхээр хоёулаа болзоонд явъя тэх үү? " гэж хамаг байдаг өрөвдөлтэй царайгаа гаргаж байх шив.

Сүми " цас орно гэхээр хүйтэн болно гэсэн үг. Би даарах дургүй болохоор энэ удаа татгалзлаа. " гэсээр ном луугаа харан хэлэв. Хүйтэн сэтгэлтэй хүүхэн шүү.

Жонвон - " Хоёулаа заавал гадаа болзохгүй кафе дотор болзож болно шүү дээ. Гуйж байна тэх үү? " дахиад л шантралгүй гуйна.

Сүми - " Маргааш Жона 2 маргааш гадуур гарах болохоор би зөвшөөрөхгүй ээ."

Минжон - " Би зүгээрээ хоёулаа дараа гарч болно. Тэгэхээр чи болзоонд оо яв. " энэ удаа Жонвонд боломж олгохгүй бол Жонвоны өмнөөс Сүмид гомдоод байх юмаа.

Сүми - " За яахав энэ удаа бүтэлгүйтэх юм бол би чамтай дахиад уулзахгүй гэж мэдээрэй!! " гэхэд Жонвон үнэхээр их баярласан бололтой инээчихсэн доороо үсрээд эхлэв. Яахав одоо туулай шиг харагдаж байна гэхдээ л мэлхий.

Өнөөдөр анхны цас орох өдөр. Жонвон Сүми 2 болзож байгаа тул ганцаар дэлгүүр орон цуглуулсан хэдэн мөнгөөрөө ахынхаа төрсөн өдөрт зориулж бэлэг хайж эхлэв. Ахын бэлгийг аваад дэлгүүрээс гартал гадаа харанхуй болчихсон бас өвлийн анхны цас дээрээс хаяалж байх нь тэр. Үзэсгэлэнтэй юмаа.

Гэрийнхээ зүг алхаж эхлэв. Гэрээсээ нээх холгүй байдаг дэлгүүр орсон болохоор хурдан гэртээ харьчих байх. Гэсэн бодолтой явж байтал зам дагуу хажуугийн сандал дээр нэг хүн уйлан сууж байв. Зөрөөд явах гэтэл хүн чанар зулгаагаад шууд л

Минжон - " Та зүгээр үү?" гээд асуучхав. " Та чинь Сонхүн ах уу? Яагаад энд ийм байдалтай байнаа юм бэ? Таны бие өвдчихсөн юм уу? " гэсээр түүний хажууд суув.

Сонхүн ах хариу хэлэхгүй нусаа татсаар уйлаад л байв. Би яахаа мэдэхгүй сандран байж байтал Сонхүн ах толгойгоо миний мөр нь дээр тавив. Нулимсаа харуулахгүй гэсэндээ тэр байх. Би гараа явуулан Сонхүн ахын нурууг илэн тайвшруулах гэж оролдов. Хэсэг хугацааны дараа Сонхүн ах уйлахаа болих шиг болов. Амьсгал нь тогтворжоод эхлэв.

Минжон - " Та хэр удаан ийм байдалтай энд байсан юм мм? Дуугарахгүй юм уу? Та өөрөө л мэд. "
Гадаа цас орсон болохоор жиндүүхэн болж эхлэв. Шууд л ахдаа авсан ороолтоо аван Сонхүн ахад зүүж өгөв. " Гадаа хүйтэрч байхад ямар нимгэн хувцастаы явдаг юм бэ? Одооноос хувцсаа сайн өмсөөд даарч болохгүй шүү за юу! Би чухал ажилтай болохоор түрүүлээд явлаа." гээд тэндээс нагац эгчийн гэр лүү гүйв. Хоёр элф нагац эгчийнд байгаа болохоор орой 2 дүүгээ авч ирээрэй гэдгийг гэнэт санав.

Сонхүн ахыг ганцааранг нь үлдээсэн нь буруудаж уу? Гэсээр толгойд баахан бодол эргэлдсээр эцэст нь 2 элфтэй гэртээ орж ирэв.

- Maeko -

 [ Say i love you ]Where stories live. Discover now