22. | Гэгээн хайрын баяр |

759 79 6
                                    

Сүми - " Маргааш ямар өдөр билээ? "Минжон - " Гэгээн хайрын өдөр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сүми - " Маргааш ямар өдөр билээ? "
Минжон - " Гэгээн хайрын өдөр. Хосуудын баяр. "
Сүми - " Тиймээ. Энэ удаагын баяраар хоёулаа хостой сайн байна гэдэг нь амжилт шүү. Нээрээ би Жонвоны төрсөн өдрийг мартаад цаадах чинь надтай юм ярихгүй 3 хоноод би бүр арай ядан уучлалт гуйсан. "

Минжон - " Яаж уурыг нь гаргасан юм? Тэр өдөр ядаж байхад амралтын өдөр байсан. Чамайг мэдэж байгаа байх гээд хаясан чинь чи мартчихсан ч байх шиг. " ийм найзтай бүтэхгүй ээ тэ?

Сүми - " Хэд хоног тоохгүй байхаар нь би шууд ингээд байвал сална шүү. Чи дураараа л бол. Гээд хэлсэн тэгээд л надаас уучлалт гуйгаад эвлэрсэндээ. "

Минжон - " Чи зүгээр сүрдүүлсэн байна. Жонвоны оронд байсан бол нилээн үнэд орохгүй юу. Заримдаа Жонвоныг өрөвдөх юм. " үнэхээр л Сүмигийн гарын шүүс болж байгаа нь үнэн.

Сүми - " Хнн хүн гуйгаад байхад уучлахгүй маяглаад байсан. Жонвоны уур бүр мөсөн гарааагүй тэгэхээр хайрын баяраар л уурыг нь нэг мөсөн гаръя гээд хичээгээд байж байна даа. " гээд дэлгүүрээс баахан шоколад авсан бидэн хоёр гэр гэрийнхээ зүг салсан юм даа.

Гэртээ очоод авсан шоколадуудаа хайлуулж эхлэв.
Минсү - " Маргааш хайрын баяр гээд та ийм юм бэлдээд байгаа юм уу? " завгүй байсан болохоор толгойгоо дохив.
Минжү - " Тэгвэл эгчээ надаа бас хийгээд өг. Би Жэнсүд өгнө. "
Минсү - " Надаа ч бас. " хоёр шаврын хаалт чинь юм хийж байхад садаа болох юм аа.

Минжон - " Та хоёрт шоколад хурцатна. Тэгэхээр өрөөндөө очиж зургаа зур за юу! "
Минжү - " Тэгвэл би таныг гэртээ ямар балиар байдаг талаар чинь Сонхүн ахад хэлнэ шүү!! "
Минсү - " Харин би таны эксүүдийн тухай ярина шүү! " би экстэй юм байхдаа. Их юмаараа боож байх шив.

Минжон - " Заза хийгээд өгье. " бяцхан чөтгөрүүд. Эцэст нь шоколадаа хэвэндээ хийгээд хөргөгчинд хийв.
Өглөө нөгөө хоёрт бас шоколад боож тавьчихаад өөрийнхөөгөө бариад гэрээсээ гарав.

Сургуулиар дүүрэн шокалад барьсан хүүхдүүд өнгөрөх юм. Ангидаа ороод сууж байтал миний ширээ нь дээр бөс хөөрхөн 2 3 шоколад байх чинь ээ.

Сүми - " Жонаа чи шоколадаа хайлуулсан уу? Би Жонвоны царайг дуурайлгаад хийж ирсэн харах уу? " гээд гартаа барьсан хайрцагаа нээтэл баахан инээдтэй юм хийчихсэн байв. Бүр яг Жонвон шүү хха.

Минжон - " Би л нэг гоё зурдаг гэсэн шиг хийсэн байна. Ёстой яг Жонвон."

Их завсарлагаан болоод би хайрцагтай шоколад аваад ангиасаа гарав. Сүми Жонвондоо өгнө гээд ангид үлдсэн.

Сонхүн ахын ангийн үүдэнд иртэл бас л нэг охин Сонхүн ахад шоколад өгч байв. Сонхүн аваад толгой дохиж эдр. Тэгсэнээ тэр шоколадыг нь Жэик Жэи 2 булаацалдаад алга болов. Сонхүн ах одоо л намайг харав. Тэгсэнээ инээмсэглээд намайг чиглээд ирэв.

Сонхүн - " Сайн уу? Энд юу хийж яваа юм? "
Минжон - " Энийг танд " гээд хайрцагтай шоколадаа сунгахад үнэхээр их баярлаж байгаа бололтой тэр хайрцаг луу хараад хөөрхөн инээмсэглээд эхлэв.

Сонхүн - " Надад юм уу? " гээд мэдсээр байж асуух нь хөөрхөн ч юм шиг.
Минжон - " Найз охин нь найз залуу шоколад өгөх нь энгийн л үзэгдэл биз дээ. Удахгүй хичээл орлоо би явлаа. " гээд ичээд байсан болохоор доошоо харав.
Сонхүн - " Баярлалаа. Хичээлээ тараад хүлээж байгаарай. " гээд нөгөө хайрцгийг энгэртээ тэврээд анги луу орчхов. Ингэж их баярлана гэж бодсонгүй.

- Maeko -

 [ Say i love you ]Where stories live. Discover now