Газар дэлхийг цагаан өнгө нөмөрч өвлийн хүйтэн цаг агаар эхэлсэн байв. Дөнгөж л 11 сарын сүүл болж байгаа гэхэд цас ороод л эрс хүйтэрч байдаг тоогүй юмаа. Тэр өдрөөс хойш шинэ долоо хоног эхэлсэн хэдий ч Сонхүн ах ханиад хүрээд 3 хоног хичээлдээ ирээгүй болохоор би энд нэг л гунигласан хүн сууж байна.
Сүми - " Сүүлийн цаг үнэхээр удаан өнгөрлөө. 2 долоо хоног хичээл ороод улирлын амралт эхэлнэ гэхээр догдолж байна шүү. Гарч догг идэцгээе хүйтэнд идвэл илүү амттай." гэсээр цүнхэндээ хичээлээ хийн хэлэв.
Минжон - " би өлсөхгүй байна. Чи мэлхий ханхүүтэйгээ хамт яваа. " Сонхүн ахыг хараагүй 3 хоносон биш надад ямар ч эрч хүч алга.
Жонвон - " Жона чи ёстой мэдрэмжтэй найз шүү. Гэхдээ битгий намайг мэлхий гээд бай туулай гэж бай. " гэсээр Сүмигийн цүнхийг аван үүрээд түүнийг хүлээж байх шиг байв.
Минжон - " ммм тэгвэл хургахан минь найз охинтойгоо яв яв. Дараа нь бол ийм хайр байхгүй шүү найзуудаа!! " гэхэд Жонвон өөдөөс хэлээ гаргаад эхлэв.
Жонвон - " Сүми явъя. " гээд учиргүй хөтлөлцөөд алга болов.
Анхны цас ордог өдөр Жонвон Сүми 2 үерхэж эхлэсэн. Өмнө нь хонь,чоно шиг байсан хоёр сүрхий нялуурч байдаг буян шүү. Тэр хоёр бүтсэнд би баярлаж байна Жонвон бол сайн хүү манай Сүмиг лав гомдоохгүйн лавтай.
Тэр хоёр сургуулийн хашаагаар гаран би тэндээ хэсэг сууж байгаад гэрийнхээ зүг тайван алхаад явав.
Дэлгүүр ороод хэдэн ширхэг модон чихэр авчхаад нэгийг нь амандаа хийгээд гудамж өгсөн алхаж байтал миний ханхүү гараад ирэв.
Минжон - " Сонхүн ахаа! " ээш яагаад дуудчихваа Минжонааа!
Сонхүн - " Сайн уу? Хичээл сая тарсан гэртээ харьж байгаа юм уу?" гэхэд би зүгээр л толгой дохив.
" Тэгвэл би ингээд явъя. " гээд урагшаа явах гэтэл миний хаанаас нь гарсан зориг юм бүү мэд шууд л гарнаас нь зуураад авчихав.Минжон - " Хүлээгээрэй! Жонвон таныг өвдсөн гэсэн зүгээр үү? Бас хэзээ хичээлдээ ирэх юм? " ингэж асуучихаад шууд л гараа татаж авахад Сонхүн ах хэсэг гайхаж байсанаа асуултанд хариулав.
Сонхүн - " Хөнгөн ханиад туссан төдий. Маргаашаас хичээлдээ очиноо. " гээд хөөрхөн нүдээр инээж гэнэ. Сэтгэлээ тэвчинэ шүү Минжонааа!!
Минжон - " Юу нөгөө энийг ав. " авсан хэдэн модон чихрээсээ өгөхөд тэр хэсэг гайхаж харсанаа авах нь тэр.
Сонхүн - " Баярлалаа. Маргааш сургууль дээр уулзая. " гээд чихэрээ кормандаа хийгээд цаашаа яваад өгөв.
Сонхүн ахын бараа байхгүй болтол хойноос нь харж зогсов. Зүрх минь маш түргэн цохилж саяхан даарч байсан хацар минь одоо халуунаар төөнөж байлаа.♡
- Maeko -
YOU ARE READING
[ Say i love you ]
RomansaАнхны харцаар дурлах гэдгийг сонсоод худлаа гэж боддог байсан ч , Өөрөө тэр нэгэн хөвгүүнд анхны харцаар дурласан юм. ♡ Миний дурлал цаашдаа хэрхэн өрнөх бол?