20. | Эхний өдөр |

802 77 29
                                    

Өнөөдөр өвлийн амралт дуусаад шинэ хичээлийн жил эхэлж буй өдөр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өнөөдөр өвлийн амралт дуусаад шинэ хичээлийн жил эхэлж буй өдөр. Сүми бид 2 анги дээрээ шинэ жилээ яаж гаргасан тухайгаа ярилцаад сууж байв.

Сүми - " АЙН?? НЭЭРЭЭ ЮМ УУ? Чиний олон жилийн бүтэлгүй хайруудаас хамгийн бүтэлтэй хайр чинь энэ байх. " Би Сүмид шинэ жилээ Сонхүн ахтай хамт гаргасан тухайгаа хэлсэн юм.

Минжон - " Жаахан чимээгүй л дээ. "

Сүми - " Жонвон бид 2 байхгүй ээ. Бид 2 хоолонд орсон байхгүй юу. Тэгсэн хордлогод ороод эмнэлэгт хүргэгдээд эмнэлэг дээр шинэ оноо гаргасан. Тэр хоолны газрыг хаавал таарна. " тэрийг сонссон би элгээ хөштөл инээв.

Минжон - " Та хоёр тэгж л таарна. Нээрээ Жонвон хаана байгаа юм. Өнөөдөр ирээгүй билүү? "

Сүми - " Жонвон 2 хоногын дараа тэмцээнтэй тэгээд өнөөдөр хичээлдээ ирэхгүй гэсэн. Би тэмцээн үзэхээр явна чи хамт явна шүү. "

Минжон - " Ойлголоо. Дараагын хичээл лүү гээ явъя. "

Хичээлийн сүүлийн хонх дуугарч хичээл тарав. Сүми гэрлүүгээ шууд явна гээд түрүүлээд яваад өгдөг юм даа. Сонхүн ахын ангийн үүдээр хальт хартал Жэик ах гэнэт хүзүүгээр минь гараа оруулж тэврээд цочиогоод авав. Тэдний хичээл бас тарсан бололтой. Бид 2 тэнд ноцолдож байтал Жэи ах бас гараад ирчихжээ.

Жэик - " Манай Жонаа хичээл чинь тарчихсан юм уу? Ахыгаа хүлээж байсан юм уу эсвэл арай? " гээд жуумалзаад эхлэв.

Жэи - " Хэнийг хүлээж байгаа нь тодорхой. " гээд тэр хоёрыг маяглаж байтал Сонхүн ах царайны хувиралгүй гараад ирэв.

Сонхүн - " Минжон намайг хүлээж байсан юмаа. " гээд миний мөрнөөс Жэик ахын гарыг авчихав. " Бид 2 түрүүлээд явлаа шүү. " гээд миний цүнхнээс татаад цаашаа явж эхлэв. Би Жэик , Жэи ах нар луу гараа даллаад Сонхүн ахад чирүүлээд явж байгаа нь энэ.

Сонхүн ах бид 2 Манай байрны гадаах саравчинд хоёул сүү уусан шигээ сууж байв.

Сонхүн - " Чи дахиж Жэик Жэи гэх сонин хүмүүстэй битгий тэврэлд! " гэж хэлэхэд хөмсөг нь зангирчихсан байсан юм. Уурлаж байгаа нь ч эгдүүтэй байна.

Минжон - " Яасан гэж? Тэд нар чинь өөрсдөө л тэврээд байдаг юм хойно. Найзууд юм чинь дотно байх нь энгийн л асуудал биз дээ. " эрэгтэй найзууд ингээд амьдралд садаа болдог байхгүй юу.

Сонхүн - " Надад таалагдахгүй байна. Дахиж тэгээд хэрэггүй байх шүү. " гээд төв царай гаргаад эхлэв. Арай хардаад байгаа юм биш биз дээ? За арай ч гүй байлгүй дээ.

Минжон - " Та уурлачихсан уу? "
гээд Сонхүн ахыг сонжин харав. Үг дуугардаггүй дээ.

Шинэ он гараад 2 долоо хоноход Сонхүн ах бид 2 мессэжээр харьцаж эхэлсэн юм. Сонхүн ах ойрд жаахан сонин ааш гаргаж байгааг эс тооцвол бид хоёр өмнөхөөсөө илүү дотно болсон.

Минжон - " Та уурлачихсан л байнадаг. Заза та уурлачихсан юм байна. надад яриад байх юм байхгүй ээ. Уураа гарахаараа мессэж бичээрэй. " гээд эргэтэл

Сонхүн - " Хүлээж бай! Ер нь болохгүй нээ. Өнөөдөр бид хоёрын эхний өдөр шүү. " гэж хэлэхэд би гайхав.

Минжон - " Та надад үерхэх санал тавиад байгаа юм уу? " би эсвэл буруу ойлгочихсон уу?

Сонхүн - " Нэг тиймэрхүү л. Тэгэхээр дахиж Жэик болон Жэид хамаагүй тэврүүлж болохгүй шүү. "

Чихэндээ итгэхгүй нээ. Хэдэн сар хүсэж мөрөөдөж ирсэн зүйл минь биеллээ олчих гэж. Би тэндээ гайхаад зогсож байтал.

Сонхүн - " Ямартай ч тэгж ойлгоорой орой мессэж бичье. " гээд ичсэн бололтой чих нь улайчихсан хэсэг зогсож байсанаа яваад өгөв.

Би тэндээ бодит байдалтай эвлэрэх гэж хичээсээр л саяны бодлыг бодоод үзэхэд Сонхүн ах бид 2 үерхчихсэн үү?

Гэтэл утсанд минь мессэж ирэв ороод хартал Сонхүн ахаас
" Чи одооноос миний найз охин " гээд хойно улаан зүрхтэй зурвас байв. Би бүр л ичих шиг.

- Maeko -

 [ Say i love you ]Where stories live. Discover now