24. | Х-хайраа |

744 84 21
                                    

Жонвон - " Хонгороо хүлээж бай

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жонвон - " Хонгороо хүлээж бай. "

Сүми - " За хайраа. " энд яг юу болоод байна?

Минжон - " Юу вэ? Та хоёр яачихсан юм бэ? Муудчихсан хоол унд идэж уугаагүй биз? " гэнэт явж байсан нялуураад эхлэхээр ямар эвгүй юм бэ?

Сүми - " Жонаа мэдрэмжгүй гэдэг нь. Хосуудаа бие биенийгээ өхөөрдөн хайрлаж дуудахаараа ингэж дууддаг юм. Чи ч гэсэн Сонхүнийг ингэж дуудаж үз мэд үү. " гээд намайг орхиод өнөөх хоёр чинь яваад өгөв. Энэ хоёр гайхал чинь сонин юм үзүүлэхнээ.
Нээрээ Сонхүн ахыг тэгэж дуудвал яах бол.

Их завсарлагаан болж Сонхүн ах бид 2 нөгөөдүүлээс холдож дээвэр дээр идэхээр болсон юм. Бид 2 ч уулзаад өөрийнхаө хийсэн хоолнуудыг зассан ширээ нь дээрээ тавиад бид 2 хооллож эхлэв. Гэнэт Сүмигийн хэлсэн үг санаад орон нэг удаа тэгж дуудаж үзье гээд зориглоод сууж байна.

Минжон - хоолойгоо засаад
" Хайраа." гэж хэлхэд Сонхүн ах идэж байсан будаагаа над луу тургичихав.
Юу? Ийм юм болно гэж яриагүй биз дэээ??

Сонхүн - " Уучлаарай Жонаа. Чиний хэлсэн үгнээс болоод гайхсандаа санаандгүй чам руу... " гээд миний нүүрэнд наалдсан будаануудыг арчиж эхлэв.

Минжон - " зүгээрээ. Би тийм гайхахаар үг хэлээгүй шүү дээ Хайраа. " гэхэд Сонхүн ахын хацар улайгаад байв. Би арай шулуухан хэлчихэв үү?

Минжон - " Та ч гэсэн намайг тэгэж дуудаад үз дээ. " гэхэд Сонхүн ах сандраад ч байх шиг.

Сонхүн - " Х-хайраа. " намайг тэгэж дуудсан чинь үнэхээр л догдолдог юм байна. Одоо би ч мөн адил улайчихав. Бие бие лүүгээ харж чадахгүй ичимхий хоёр тэгж л их завсарлагаанаа өнгөрөөсөн юм даа. Тэрнээс хойш Сонхүн ах дахиж хайраа гэж намайг дуудаагүй юм даа. Би уг нь саяны мэдэрсэн тэр их догдлолыг дахин мэдэрмээр байхад чинь ичимхий найз залуу минь зөвшөөрөхгүй л байна :):

Өнөөдөр бол дахин нэг болзооны өдөр. Амралтын өдөр тул хүссэнээрээ унтчихаад өдөр уулзах газараа ирхэд Сонхүн ах цааш хараад зогсож байхад би шууд л гүйн очиж араас нь тэврэн авлаа. Эргэж хараад миний үсийг сэгсийлгээд хацар дээр нэг үнсчихээд болзоогоо эрхлүүлэв.

Баахан гадуур алхаад эсэн шидийн зүйл ярилцаад эцэст нь амарч байв. Сонхүн ах зайрмаг авахаар явж би сандал дээр хүлээн сууж байхад хамт бүжгийн сургалтанд явж байсан найз болон Никитэй таарах нь тэр.

Ники " Уулзаагүй удсан байна шүү. Бараг л хагас жил болчихсон байна. " гээд бид 2 жаал ярилцаж эхлэв. Никитэй нилээн дотно байж билээ. Ёстой бүжгийн авъяастай мундаг залуу байгаа юм. Нэг л мэдэхэд яриандаа ороод Сонхүн ахыг мартчихсан байв. Нүдээрээ эргэн тойрноо хархад над луу муухай харчихсан гартаа 2 зайрмаг барьчихсан зогсож байв. Түүнтэй харц мөргөлдөх үед тэр наашаа алхаж эхлэв. Тэгсэнээ хажууд ирээд Ники лүү нэг харсанаа

Сонхүн - " Хайраа удаан хүлээсэн үү?" гээд гарт минь зайрмаг аа өгөв. Би тэндээ гайхах догдлох хоёрын дундуур зогсож байтал Ники хэсэг зогсож байсанаа явах болсоноо хэлээд бид хоёрыг үлдээв.

Ники яваад хэсэг хугацаа өнгөрсөн ч Сонхүн ах юу ч дуугарахгүй бүр намайг хөтлөх ч гүй сандал дээрээ чимээгүй суугаад л байв арай уурлачихсан юм байхдаа?

Минжон - " Яагаад юу ч дуугарахгүй байгаа юм? Уурлачихсан юм уу? " гэж асуухад чимээгүй суусаар л

Минжон - " Ники манай зүгээр найз шүү. "

Сонхүн - " Ники гэдэг байх нээ. " гээд уруулах унжуулаад суучихав годчихсон байх нь хэхэ

Минжон - " Хайраа намайг уучлаарай бид 2 зүгээр л найзууд. Тэглээ ч би арай ядан өөрийн болгосон ийм өв тэгш найз залуугаа юу гэж хаяж байдаг юм. " гээд хацар дээр нь үнсэхэд Сонхүн ах бага зэрэг инээмсэглэв.

Сонхүн - " Би чамд итгэлээ. " гээд хацар дээр минь үнсээд намайг хөтлөн болзоогоо үргэлжлүүлэв. Хэн нэгэн намайг харамлаж байгаа гэдгийг мэдэх хэтэрхий сайхан биш гэж үү?

- Maeko -

 [ Say i love you ]Where stories live. Discover now