10. | Хамтдаа |

746 80 2
                                    

Их завсарлагаан дуусаж ангидаа аз жаргалтай хүн инээсэн шигээ сууж байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Их завсарлагаан дуусаж ангидаа аз жаргалтай хүн инээсэн шигээ сууж байв.

Сүми - " Бие чинь зүгээр үү? Яагаад ганцхан нүүрний хувилбартай галзуу хүн шиг сууж байгаа юм? " гэсээр нүдний минь урдуур гараа савчуулав.

Минжон - " Хайр дурлалын бурхан Амор намайг дурлалын сумаараа маш хүчтэй харвасан бололтой." гэж байдагаараа инээмсэглэн хэлэв.

Сүми - " Юугаа дэмийрээд байгаа юм бэ? Ингээд би хагас галзуу найзтай болчихож байгаа юм уу? "

Минжон - " Чи өмнө жил иймэрхүү байдалтай байсан шүү! Тэр үед би чиний сэтгэл зүйг нэлээн сайн өргөж тус болж байсан шүү! Чи санахгүй байгаа юм уу? " түүн лүү харцаа шилжүүлэхэд

Сүми - " Санахгүй байна. " гэж ичих ч гүй цаашаа харчихав.

Минжон - " Чи өмнө жил нөгөө ангийн Гонүд сайн болчхоод иймэрхүү байдалтай байсан. Би маш тод санаж байгаа шүү. "

Сүми - " Чимээгүй ээ! Чамаас өөр хүн мэдэхгүй болохоор аль болох чимээгүй бай. Чи яасан ачлалгүй найз вэ? " гэж амыг минь дараад авав. Тэр үед чоно борооноор гэдэг шиг Жонвон хажууд ирээд зогсчихсон байв.

Жонвон - " Нөгөө ангийн Гонү яасан гэчих вээ? " гэхэд Сүми хэрэг хийсэн хүүхэд шиг Жонвон луу харав. Би Сүмигийн өөдөөс хэлээ гаргаад Сүми намайг барьж аваад яг зодоон хийхийн даваан дээр дараагын хичээлийн багш орж ирж миний амийг аварсан юм. Багшдаа мөргөе.

Минжон - " Би түрүүлээд явлаа шүү! Дүү нарыг цэцэрлэгээс авах хүн байхгүй би авахаас өөр аргагүй болчихлоо. Баяртай! "

Сургуулиас гаран Минжү Минсү хоёрыг авахаар цэцэрлэг лүү нь явж байтал ард нэг ах " Хөөе охион!! " гээд дуудаад байв. Би гайхаад эргээд хартал нэг хүйтэн царайтай ах над луу бага багаар ойртоод байсанд би балмагдаж хөдөлж чадахгүй гайхах , айх хоёрын дундуур зогсож байтал нэг хүн миний мөрөөр тэврэн аваад

- " Зам түгжрээд хоцорчихлоо. Удаан хүлээсэн үү? " гайхаад дээш хартал Сонхүн ах инээчихсэн зогсож байв. Би бүр шоок 0_0 Эргээд хартал нөгөө ах цаашаа яваад өгсөн байв.

Минжон - " Баярлалаа та байхгүй байсан бол би балрах шахлаа. "

Сонхүн - " Зүгээрээ. Хаашаа явж байгаа юм? Би хүргээд өгье. Дахиад ийм хүмүүстэй таарчих ч юм бил үү?" гэхэд би айсандаа зөвшөөрчхөв.

Одоо Сонхүн ах бид 2 хоорондоо юм яриад цэцэрлэг лүү явж байна. Хамтдаа...

- Maeko -

 [ Say i love you ]Where stories live. Discover now