11. | Элфүүд |

773 79 7
                                    

Минжон - " Цэцэрлэгийн үүдэнд хүргэж өгсөнд баярлалаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Минжон - " Цэцэрлэгийн үүдэнд хүргэж өгсөнд баярлалаа. Одоо та явдаа цаг ч орой болсон байна, би таны цагийг бас нэлээн үрчихлээ уучлаарай. Би одоо дүү нартайгаа харьж чадна. " гээд шууд л цэцэрлэгийн хаалгаар орсоноосоо эхлээд нүүрнээс минь инээмсэглэл салсангүй.

Минжү - " Эгчээ та зүгээр үү? "

Минсү - " Эгч яг солиорчихжээ. " энэ хоёр одоо бодол дундуур юу вэ?

Минжон - " Эгчийн хөөрхөн дүү нар минь эгч нь зүгээр байна шүү дээ. Тийм болохоор бүр харанхуй болохоос өмнө гэртэй харьцгаая. " гэсээр иннмсэглэн хэлэхэд нөгөө хоёрын царай барайчихав. Би муухай үг хэлсэн гэж үү?

Минсү - " Та манай эгч биш байна! "

Минжү - " Манай эгч бид хоёрыг хэзээ ч хөөрхөн дүү нар гэж дууддаггүй , Харин хоёр элф эсвэл сантагын туслахуудаа гэж дуудах ёстой та манай эгчийг яасан манай эгчийг гаргаж өг!! " гээд хүн сэгсчээд эхлэв.

Минжон - " Хөөе хүн сайхан ааштай байхад гоё харьцаж сураач! хурдан хувцасаа өмс! Хоёр элф. " гэж жаахан чанга дуугаар хэлтэл инээгээд эхлэв.

Минжү Минсү - " Манай эгч мөн байна. " гээд учиргүй тэвэрч авдаг байна шүү. Энэ яваа насандаа юм юм үздэг л юм байна.

Цэцэрлэгээс гарахад Сонхүн ах яваагүй байв.

Сонхүн - " Гараад ирсэн үү? Би нэг эхэлсэн ажлаа заавал дуусгаж байж санаа амардаг хүн. Тэглээ ч танай манайх хоёр ойрхон юм чинь хүргээд өгье. " гэсээр инээмсэглэв.

Минжон - " Та зүгээр бол тэгье. "

Минсү - " Ахаа! Та манай эгчийн найз залуу юм уу? "
Минжү - " Харин тийн манай эгч лүү инээж хараад л өөдөөс нь манай эгч ичээд л та хоёр зүгээргүй ээ. " гэсээр Сонхүн ах луу аймар хараад байв.

Минжон - " Та хоёр юугаа яриад байгаан бэ? Чимээгүй яв! "

Би дахиж энэ хоёртой уянгын кино үзэхгүй дээ. Хосуудын хооронд юу өрнөж байгааг сайн мэддэг айхтар элфүүд шүү. Бяцхан чөтгөрүүд.

Сонхүн - " Үгүй ээ ах нь эгчийхэн найз байхгүй юу. " гэж эелдэг хэлэв. Хөөрхөн гэдэг нь.

Минсү - " Манай эгч эрэгтэй найзгүй ганц л эмэгтэй найзтай тэр нь манай эгчээс хавь илүү хөөрхөн та манай эгч гэж байхаар Сүми эгчтэй очиж найзалж үзээч. "

Минжү - " Минсү чи битгий худлаа яриад бай! Чи Кэй ахыг мартаад байна манай эгчийн ганц эрэгтэй найз бас анхны хайр. Гэхдээ Кэй ах япон явааад тэндээ бүр найз охинтой болсон гэдгийг сонсоод хэдэн хоног хоолоо идээгүй билээ. "
гээд бодож байгаа бололтой ммм гээд л байв.

Минсү - " 7 хоног бүр хүн үү? Зомби юу гэдгийг нь ялгахаа больсон гээд бод. " миний дүү нар гэхэд арай чөтгөрлөг юмаа. Энэ хоёр 2 настай байхын юмаа санадагт одоо л дургүй хүрч байна. Яагаад Кэй ахыг яриад унаваа (ToT). Нурсан балгас шиг сэтгэлийн шарх битгий хөнд л дөө.

Минжон - " Та хоёр одоо юугаа яриад байгаа юм бэ? Жаахан юм байж " энэ хоёрын яриаг таслан зогсоохгүй бол хэрээс хэтэрлээ.

Минжү - " Бид 2 жаахан биш ээ дараа жил сургуульд орно тэгэхээр 5 настай гэсэн хэдий ч уншиж чаддаг юм шүү. "

Сонхүн - " Танай дүү нар их хэрсүү юмаа. Би доороо ганц дүүтэй тэрэнтэйгээ тийм ч дотно биш болохоор ах дүүсийн амьдралыг сайн мэдэхгүй ээ. Та нарт атаархчихлаа. "

Минжон - " Гэрийнхээ урд ирчихлээ. Та болгоомжтой яваарай маргааш сургууль дээр уулзъя. " гэсээр гэртээ орохын түүс болов.

Минжү - " Эгчээ маргааш хагас сайн! "
Минсү - " Манай эгч хэзээ том болно доо " гэж хэлэхэд би хэлэх үггүй болов. Сонхүн ах нүдээрээ инээж байгаад Дүү нар болон надад
" баяртай! Сайхан амраарай "гэж хэлчхээд яваад өгөв.

Минжон - " Одоо та хоёртой тооцоотой шүү. "

Гэрийн үүдээр ортол ээж ирчихсэн хоол хийж байв.

Минсү - " Ээжээ манай эгч найз залуутай болчихож. "

Минжү - " Манай эгчийг яаж тоосон юм гэмээр аймар царайлаг. " гээд яваад өгөв.

Өнөөдөр өчнөөн банталт мэдэрлээ гэхдээ өнөөдөр хөгжилтэй өнгөрлөө.

- Maeko -

 [ Say i love you ]Where stories live. Discover now