28. | Эрх залуу |

737 84 25
                                    

[ Чамтай л сууна гэдэг зураг ккк

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[ Чамтай л сууна гэдэг зураг ккк. ]

Удахгүй элсэлтийн шалгалт болох гээд Сонхүн ах маш хичээнгүй бэлдэж байгаа. Номын санд бараг л хонож байгаа гэхэд хэлсдэхгүй. Жэи Жэик ах нар тэр одоо хамт л явж байгаа байхдаа. Уг нь хичээл тараад намайг хүргэж өгөөд явдаг байсан ч хичээлээ давтах гээд номын сан харин би ганцаараа л явж байгаа. Төгсөх ангийн найз залуутай байх хэцүү байна шүү.

Сүми - " Чи өнөөдөр арай л өөр харагдаад байх юм. Үсний засалтаа өөрчилчихжээ. Ёстой дажгүй зохиж байна. Гэхдээ яагаад гэнэт чолктой болчихсон юм бэ? "

Минжон - " Бүгдийг эхнээс нь зөвөөр хийж эхлэх гээд. Тэгэхийн тулд надад өөрчлөлт болон итгэл хэрэгтэй байсан юм. Тэгээд л чолктой болчихлоо. " гэнэт ухаан оров одооноос хичээл номоо хийх болно гээд хэлчихсэн л байгаа.

Сүми - " Сонхүн ах харсан уу? Харсан бол ямар царай гаргасан? " гээд жогтой хараад эхлэв.

Минжон - " Арай л хараагүй байгаа. Одоо цайны цагаар уулзах байх даа. " гэтэл ярианы дундуур нэг хүний маш чангаар санаа алдах нь сонсогдов. Тэр бол Сүмигийн танхил мэлхий байсан юм.

Жонвон - " Ах нар бүгд завгүй. Надтай видео тоглоом тоглох ч хүн байхгүй. Сонү Ники хоёртой хамт байхаар би жийгдээд амьдрал үнэхээр гунигтай байна шүү. " гээд ширээгээ дэрлээд хэвтсээр л. Үй түмэн гунигийн булдруу гэж , Энэ хүн бүтэхгүй ээ.

Сүми - " Хайраа! Намайг байхад бүү гунигла. Чи надад видео тоглоомыг нь заагаад өгчих тэгээд хоёулаа тоглож байя. " гэхэд Жонвоны нүд сэргэх шиг л болов. Энэ хоёр шиг хөөрхөн хосууд ховор шүү.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Сургуулийн дээвэр дээр Сонхүн ахыг хүлээж байтал хаалга онгойн сэгсгэр үстэй нойрмоглосон юм гараад ирэв. Орой унтаагүй бололтой. Намайг хараад хэсэг гайхаж зогсож байсанаа инээгээд тэврээд авав.

Сонхүн - " Ёстой хөөрхөн байна. Өдөр ирэх тусам л хөөрхөн болоод байх юм аа. " гээд хацар шахаж бариад дух нь дээр үнсээд ёстой төсөөлөхгүй зүйл хийдэг залуу шүү

Минжон - " Болноо. Таны царайлаг царай чинь бүр гундчихжээ. Орой унтаж байгаа юм уу? Хэтэрхий их хичээл хийгээд ядаргаанд орчихов доо! " гээд үсийг нь янзлаж эхлэхэд.

Сонхүн - " Өдөрт 3 цаг унтаж байгаа. 4 цаг унтчихвал шалгалтандаа уначихвал яах уу? Тэглээ ч ирээдүйд эхнэр үр хүүхдийнхээ төлөө хичээх нь эр хүний үүрэг шүү эхнээр! " гээд бүр л хүн ичээгээд хаячихав.

Минжон - " О-орой маш бага цаг унтсан юм чинь одоо ч болтугай унтаад явбал ямар уу? Хичээл эхлэх үед би таныг сэрээе. "

Сонхүн - " Болно гэж үү? Аан тийн намайг сэргээх өөр нэг арга бас байгаа. " гэхэд би том нүдлэн хархад хацар луугаа заагаад байв. Үнс гээд байгаа юм байх даа?

Эргэлзэж эргэлзэж эцэст нь үнсэх гээд дөхтөл Сонхүн ах над луу эргээд харчихав. Тэгээд бид хоёрын уруул нийлсэн юм даа. Яалтгүй ах хүн гэсэндээ санаатай байна шүү.

Бид хоёрын анхны үнсэлт биш ч гэсэн Сонхүн ах болохоор би үргэлж л догдлох юм. Энэ үед л гэдсэн нь дотор эрвээхэй нисэлдэнэ гэдэг билүү хаха.

Сонхүн - " Ингээд гурав дахь нь. " гээд 3 хуруугаа гозойлгоод инээв.

Минжон - " Юу гурав дахь нь гэж? "

Сонхүн - " Чи намайг уруул дээр үнссэн гурав дахь удаагых нь. "

Минжон - " Тэгэж ярьвал таных таваас их шүү. Таныг ийм нялуун гэж бодоогүй ээ. " гээд гомдлож байтал дахиад л үнсчихэв.

Сонхүн - " Чшш би жаахан унтлаа шүү. Сэрээгээрэй. " гээд сууж байсан модон урт сандал нь дээр хэвтээд миний гуяыг дэрлээд нүдээ аньчихав.

Энэ хүнтэй хамт байх тусам үнэхээр халамжтай , шулуухан , бас донтмоор гэдгийг нь хэлэх нь зүйтэй байх.

- Maeko -

 [ Say i love you ]Where stories live. Discover now