6. | Сонирхол |

793 81 3
                                    

Минжон - " Сүми хоёулаа Сонхүн ахын анги луу хамт явъя

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Минжон - " Сүми хоёулаа Сонхүн ахын анги луу хамт явъя. "

Сүми - " Өдөр болгон ингэж хэлэх юм аа , Чи тэр Сонхүн ахынхаа төлөө их зүйлс хийж сурлаа , дуртай номыг нь уншиж дуусгасан , дуртай тоглоомыг нь тоглож сурсан , бүр дуртай хоолыг нь ч хийж сурсан биз дээ. "

Минжон - " Тийм биш ээ! Сонхүн ах бид 2 их адилхан сонирхолтой юм байна лээ. Тэгээд л өөрийнхөө дуртай зүйлийг илүү сайн хийж сурсан хэрэг. "

Сүми - " Битгий худлаа яриад бай! Чи ном гэхээр орилоод уначихдаг хүүхэд байсан. Би чамайг дунд сургуулийн 2-р ангиас хойш мэднэ шүү. "

Минжон - " Би Сонхүн ахад чин сэтгэлээсээ дурласан болохоор ийм авир гаргаж байгаа юм. "

Сүми - " Чи Хисын ахад ч бас чин сэтгэлээсээ дурласан гээд намайг хэсэгтээ зовоосон биз дээ! Одоо чиний нүдэнд Хисын ах үзэгдэхгүй байна уу? " гэж хэлэн нүдээ нарийсган харав.

Минжон - " Хисын ахыг найз охинтой гэдгийг мэдээгүй байсан юм за юу! Гэхдээ би Хисын ахад аз жаргал л хүснэ , Гэхдээ тэр бол зүгээр л шохоорхол байсан юм. "

Сүми - " Аз жаргал хүснэ гэчихжээ. Чи бүр удган дээр очоод миний хайр дурлал бүтэх болов уу? Гэж асуусан биз дээ би санаж байна шүү. "

Минжон - " Чи яагаад дандаа өнгөрсөн явдлыг сөхөж яриад байгаа юм бэ? Айн? Ээш хонх дуугарчихлаа чамтай харьцахгүй дээ хнн!! "

Өдөр дутмын яриа болждээ. Хүнд сайн болно гэдэг ихээхэн сонирхолтой юм. Сонхүн ахад сайн болоод 2 сар нэгэнт өнгөрчээ. Цаг хугацаа ч хурдан юм аа.

Минжон - " Сүми өвлийн улирал болж байна даа хоёулаа маргааш мөсөн талбай явах уу? " үнэхээр их хичээсний эцэст тэшүүр дээр амьтайгаа гулгадаг болчихсон шүү.

Сүми - " Сурсан биш надад ядаргаа болоод байх юмаа. За яахав маргааш л хамт явъя. "

Минжон - " Чи миний жинкэн найз күс күс. "

Сонхүн ахын дуртай зүйлс бүгд миний сонирхол болсон гэхээр би үнэхээр л гүн сайн болсон бололтой.

Минжон - " Өнөөдөр хүн цөөхөн байна шүү. Надад л амар биз. "

Үнэхээр их хичээл зүтгэл гаргаж сурсан болохоор цаанаа л нэг аз жаргал мэдрүүлэх юм.

- " Сайн гулгаж байна шүү. " гэж нэг л танил дуу хоолой хэлэх нь тэр.

- Maeko -

 [ Say i love you ]Where stories live. Discover now