18. | Хосын уулзалт |

747 78 21
                                    

Бүгдээрээ нэг газар цуглачихсан бие биетэйгээ танилцсан шигээ сууж байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бүгдээрээ нэг газар цуглачихсан бие биетэйгээ танилцсан шигээ сууж байв. Жэик ах Аритай хамт ирчихсэн сайн найрсан байна шүү. Сонү бид хэдээс нууж байсан найз охиноо эцэст нь нэг юм ил болгов. Нана гэдэг даруухан хөөрхөн охин чимээгүй суугаад л байв.

Тэндээс гараад караоке ороод баахан дуулж эхлэв. Хүмүүс чинь яасан ч гоё дуулдаг юм. Сүми бид 2 цайны дуу болох Тэяан ахыг " Ringa Linga " дуу тавиад ганцхан Жонвон бид хоёрыг л дэмжсэн юмдаа бүр иччихлээ. Нэг л мэдэхэд харанхуй болчихсон байсанд бүгд аргагүй эрхэнд тэндээс гаран гэр гэрийнхээ зүг лүү явав.

Сонү Нана 2 хаашаа ч юм алга болчихсон гэнэт л. Жэик Ари 2 явахаа мэдэгдээд яваад өгдөг юм даа. Жонвон Сүми 2 өөр яваа газар байгаад гээд бас л явчихлаа бодвол догг идэх гээд л яваа биз.

Сонхүн - " Би чамайг хүргээд өгье. "

Байнга явдаг замаараа сайн залуутайгаа хамт сэтгэл тэнэгэр алхах сайхан юм.

Сонхүн - " Чи маргааш яаж шинэ оноо гаргах гэж байна? "

Минжон - " Манай гэрийхэн Эмээ дээр очиж шинэ оноо гаргах гээд Илсан явчихсан. Ах бид 2 хамт гаргах байх гэхдээ манай ах гадуур тэмдэглэнэ гээд байх шиг байсан. "

Сонхүн - " Чи яагаад яваагүй юм? Уг нь шинэ оноо гэрийнхэнтэйгээ гаргах гоё шүү дээ. "

Минжон - " Би гуйсаар байгаад үлдчихсэн юм. Миний хувьд өвлийн өвөө байхгүй гэдгийг мэдсэнээс хойш шинэ жил нээх онц байхаа больсон. Тэгээд л нээх ач холбогдол өгдөггүй юм. " Үгүй ээ таньтай хосын уулзалтанд явах болохоор өлсгөлөн зарлаж байж ганцаарааа үлдсэн.

Сонхүн - " Миний хувьд хуруу даран тоолж хүлээдэг баяр байсан. " гээд чимээгүй болчихов.

Минжон - " М-манай гэрийн ойролцоо ирчихлээ би ингээд оръё доо. Өнөөдөр үнэхээр хөгжилтэй байлаа. " шал хэрэггүй юм яриад уур амьсгал алдагдуулаад мангар Минжон эээш.

Сонхүн - " Их хурдан ирлээ шүү. Чи маргааш завтай юу? " гэж асуухдаа гараа оролдон хэлэв. Яаж ийм хөөрхөн байдаг байнаа.

Минжон - " Завтай. " арай шулуухан хариулчихсан уу?

Сонхүн - " Тэгвэл маргааш хамт гадуур гарах уу? "

Минжон - " Тэгье. " тийм ээ миний зүүд биелэлээ олж байгаа бололтой.

Сонхүн - " Тэгвэл баяртай маргааш уулзацгаая. "

Минжон - " Баяртай! маргааш уулзацгаая. Бас сайхан амраарай. " гэхэд миний дух нь дээр Сонхүн ахын уруул буусан юм.

Сонхүн - " Сайхан амраарай " гээд гараа даллалчихаад цаашаа хараад яваад өгөв. Би тэндээ улайсан хацраа барьсаар хоцорсон юмдаа.

- Maeko -

 [ Say i love you ]Where stories live. Discover now