13. | Тохиролцоо |

742 76 5
                                    

Сүми яваад ганцаараа бэлэг сонгож чадахгүй болохоор ганц дугаарыг нь тэмдэглэж авсан Жэик ах луу залгав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сүми яваад ганцаараа бэлэг сонгож чадахгүй болохоор ганц дугаарыг нь тэмдэглэж авсан Жэик ах луу залгав.

Минжон - " Жэик ах уу? Таниас гуйх зүйл байна. Надтай түр уулзаж болох уу? Би хаана байгаагаа мессэжээр явуулая. "

Хөвгүүдтэй нийлсэнээс хойш Сонхүн ах Жэик ах хоёр илүү дотно гэдгийг мэдээд Жэик ахтай илүү их ярилцдаг болсон.

Жэик - " Завгүй хүнийг энэ хүртэл ямар хэргээр дуудав. " ямартай ч Жэик ах ирчихлээ.

Минжон - " Маргааш Сонхүн ахын төрсөн өдөр гэдгийг та мэдэж байгаа байх. Тэгээд таниар бэлэг сонгуулах гээд л Сонхүн ах юунд дуртай бол? " юунд дуртай гэдгийг нь мэдэж байж нүд цавчилгүй худлаа ярьлаадаа би ч муу хүн юмдаа.

Жэик - " Аая чи манай Сонхүнд булантай болчихсон юм уу? " гээд над луу ихэд сэжиг бүхий хараад инээд эхлэв.

Минжон - " нэг тиймэрхүү л. " гэж мөрөө хавчин хэлэхэд сүрхий инээгээд эхлэв.

Жэик - " Тэгвэл чи миний нэг хүслийг биелүүлж өгөөрэй. Тэгвэл би бэлэг сонгож өгье. Тохирох уу? "

Минжон - " ммм за яахав тохирлоо. " гэж бид 2 гар барин тохиролцоо хийв.

Жэик ах бид 2 уран гулгалтын зүйлс зардаг дэлгүүр лүү оров.

Жэик - " Өвлийн улирал болж байгаа болохоор Сонхүн бараг өдөр бүр мөсөн талбай дээр өнгөрөөж байгаа байх. Тэшүүр нь их муудсан бололтой байсан сүүлийн 2 жил тэрийгээ л өмсөж байгаа тэгэхээр тэшүүр авъя. "

Минжон - " Таныг дуудсан нь сайн хэрэг болж."

Эцэст нь хар өнгийн тэшүүр аваад дэлгүүрээс гарав. Өмнөх тэшүүртэй нь бага зэрэг төстэй ч арай л өөр загвартайг авав. Сонхүн ахад их сайхан зохих байхдаа. Ээжийн зээлийн картаар худалдаа авалт хийчихсэн гэртээ очвол би 4 мөчгүй болох байхдаа гэхдээ яахав Сонхүн ахад гоё бэлэг авсан юм чинь хэхэ.

Бид 2 бэлэг ээ авчихсан кафэ-д сууж байтал нөгөө ангийн найз маань болох Ари явж байв.

Ари - " Сайн уу? Жонаа удахгүй хичээлийн амралт болно тэр үед хоёулаа гадуур гарах уу? " гэж инээмсэглэн асуув.

Минжон - " Тэгий ч яахав. Сургууль дээр ярилцъя за. " тэр надтай нилээдгүй дотно болохоор хааяа хамт гадуур гарч байдаг юм.

Ари - " Баяртай би бас хүнтэй явж байна уучлаарай. " гээд яваад өгөв.

Жэик - " Саяны охин хэн бэ? " гэж Аригаас харцаа салгалгүй асуув.

Минжон - " Манай найз яасан танд таалагдаад байгаа юм уу? "

Жэик - " Тиймээ бүр анхны харц. "

Минжон - " Би ч гэсэн Сонхүн ахад анхны харцаар дурлаж байж билээ. " анхны харсан үеээ бодоход зүрх догдлоод л.

Жэик - " Хаана сурдаг юм? Бас дугаар нь ахдаа өгчих тэх үү"

Минжон - " Манай сургууль та анзаарч байгаагүй юм уу? Эрэгтэйчүүд яахаараа ийм анзаарга муутай байдаг байнаа. "

Жэик - " Тийм үү? Надад дугаарыг нь өгчих тэх үү? "

Минжон - " Би яаж дугаарыг нь өгөх юм чадахгүй ээ чадахгүй. "

Жэик - " Би 1 хүслээ одоо ашиглалаа. Тэр охины дугаарыг өг сая би бэлэг сонгоход тусалсан биз дээ. "

Минжон - " За яахав утсаа өгч бай." Ари найзыгаа уучлаарай дугаарыг чинь албаар өгөөгүй шүү аргагүй эрхэнд өглөө.

Жэик ах ингээд миний араас орж байгаа юм даа. За ямартай ч бэлгийг нь авчихлаа. Маргааш өгөх л үлдлээ.

- Maeko -

 [ Say i love you ]Where stories live. Discover now