Сүми - " Хоёулаа гараагүй яасан их удаа вэ? "
Минжон - " Яасан их удаа вэ? ч гэх шиг 7 хоног л болж байна юун сүртэй юм бэ дээ. Танай мэлхий ханхүү яасан юм? "
Сүми - " Тэмцээндээ бэлдэж байна гээд их л завгүй хүн яваад байгаа. Түрдээ тэквондогоо надаас илүү тавьж л байг. Шагналын мөнгөөр нь хүссэн амттангаа авхуулахаа мэдэх байлгүй. Дөнгөж 12 сар өнгөрч байгаа гэхэд хүйтэн байна шүү. " энэ их базаатай хүүхэн шүү.
Минжон - " Хэлээд юу гэхэв. Өнөөдөр хэдэн билээ? "
Сүми - " 12 сарын 7 юм байна. Хүйтэн салхитай сэрүүхэн өдөр. "
Минжон - " Тийм бил үү? Тэгвэл маргааш Сонхүн ахын төрсөн өдөр юм байна. Би яагаад мартчихаа уг нь өөртөө байнга сануулж байсан байж яг өмнөх өдөр нь санаад ч байх шиг би ч нээрээ хөлдүү толгой юм даа. Алив Сүми цүнхнээс хэтэвч бас түлхүүр гараад өгөөч гуйя. "
Сүми - " Чи өнөөдөр их уймарч байна даа энэ чинь хөгширөлтөөс болдог гэж байна лээ. Дандаа ганцхан хүнийг яриад байхад тархи чинь үхжиж байгаа юм ойлгосон уу? " гээд цүнхнээс минь хэтэвч болон түлхүүрийг минь гаргаж өгөв. " Юу вэ? Түлхүүрний оосор чинь Сонхүн ахын зурагтай байна уу? Эсвэл би буруу хараад байна уу? "
Минжон - " Чи зөв харж байна. "
Сүми - " Чи бүр нэртэйгээр нь зургийг нь өрөөндөө өлгөөч "
Минжон - " Би өлгөсөн чи хараагүй юм уу? Ээж хэн бэ? Гээд асуугаад байхаар нь миний дуртай уран гулгалтыг тамирчин гээд хэлчихсэн ээж итгэсэн. " гэхэд Сүми шооконд орсон бололтой чимээгүй болчихов.
Сүми - " Муу гаж донтон. Хүний зургийг зөвшөөрөлгүй аваад бүр хэвлэж явах чинь хууль бус гэдгийг мэдэх үү? Чи удахгүй галзуурах байхаа. Гэхдээ ийм гоё зураг хаанаасаа олсон юм? "
Минжон - " Сонхүн ах уран гулгалтаар зөндөө олон тэмцээнд орж шагнал авч байхыг би Жонвоноос сонсоод Жонвоноос гуйсаар байгаад энэ зурагнуудыг олж авсан юм. "
Сүми - " Жонвон яаж чамд өгсөн юм? Тэр хэр барагтаа хүнд зүгээр туслах нэгэн биш дээ? " гээд над лууу сэжиглэнгүй хараад эхлэв.
Минжон - " Чиний зурагтуудаар солилцоо хийсэн юм? Миний утас нь дээрх чиний бүх зургийг явуулсан шүү. "
Сүми - " Юу? Чи арай ч дээ чи миний зургийг зарчхаж байгаа юм уу? За ингээд хүний наймаанд явчихдаг юм байна. "
Минжон - " За сүртэй юм бэ дээ. Ямар танихгүй хүнд өгсөн биш бүхэл бүтэн чиний найз залууд чинь өгсөн тэгэхээр тайван бай за юу. " найз залуунд нь өөрийнхөн зургыг өгөх юун сүртэй гэж. Гэхдээ миний утсанд Сүмигийн муухай зураг байдаг гэдгийг мэддэг болов уу хха.
Сүми - " Гэрт асуудал гарчихлаа гэж ээж зурвас явуулсан байна. Би түрүүлээд явлаа шүү. Бас дахиж Жонвон луу миний зургыг явуулах юм бол би чамайг нас эцэслэх үед шарил дээр чинь халгай тавих болно доо. "
Минжон - " Хор үгтэй гэдэг. Гэхдээ Би ганцаараа бэлэг сонгох юм уу? "
Сүми - " Би чиний сонголтонд итгэж байна. Маргааш уулзацгаая." гээд цаашаа яваад өгөв.
Ганцаараа бэлэг сонгохдоо нэг л итгэлгүй байх чинь.- Maeko -
YOU ARE READING
[ Say i love you ]
Roman d'amourАнхны харцаар дурлах гэдгийг сонсоод худлаа гэж боддог байсан ч , Өөрөө тэр нэгэн хөвгүүнд анхны харцаар дурласан юм. ♡ Миний дурлал цаашдаа хэрхэн өрнөх бол?