17. | Мессэж |

721 73 17
                                    

Сургуулийн амралт эхэлчихсэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сургуулийн амралт эхэлчихсэн. Удахгүй шинэ жил болох гээд гадуур уур амьсгал орчихсон. Сүмитэй уулзах гэтэл өнөөх чинь мэлхий ханхүүтэйгээ хосын 100 хайр ч билүү хайрын 100 хоног ч билүү нэг тиймэрхүү юм яриад л алга болсон.

Манай гэр бүлийнхэн эмээ дээр очих гээд Илсан явчихсан. Би гуйсаар байгаад гэртээ ганцаараа үлдэхээр болсон. Яг ч ганцаараа биш л дээ ах гэдэг хүн намайг харгалзаж гэрт ирнэ гэсэн.

Мёнсүү - " Ах нь өнөөдөр гадуур гарна тийм болохоор миний дүү гэртээ томоотой байж байгаарай. Ах ирж хонохгүй ч байж мэднэ. " гээд тольны урд зогсчихоод үсээ янзлаад байв.

Минжон - " Ашгүй дээ. Би Сүмиг дуудлаа шүү. Бас хайрт ах минь хөөрхөн дүүдээ хишиг хайрлаач. "

Мёнсүү - " За яахав. Чи ээжид намайг гэрт хоносон гэж хэлнэ шүү. "
Ингэсээр ах маань гэрээс гарав. Шууд л Сүми хүрээд ир гэтэл одоохон 5минут гээд л тасалчихсан. Удаачгүй Сүми дуу шуутай ороод ирэв.

Сүми - " Дахиад ганцаараа хоноод найз айн. Жонаа! өчигдөр Жонвон бид 2 гадуур явж байсан байхгүй юу. Тэгсэн нэг охин ирснээ Жонвоноос дугаарыг нь асуудаг юм даа. Намайг хүн ч гэж тоохгүй. Жонвоныг яах нууц гээд хараад байсан чинь над луу харж инээж2 байснаа дугаараа өгчихдөг юм даа. "

Минжон - " Чи тэгээд яасан? Царайг чинь харахад нэлээн уурласан байх тийм ээ. "

Сүми - " Мэдээж уурласан. Гэхдээ Жонвон тэр охинд Жунсонын дугаарыг өгсөн гэсэн. Тэр үед зүгээр үнсээд авмаар санагдсан. "

Минжон - " -_- "

Сүми - " Нээрээ нөгөө хэд чинь 30ны орой хосоороо уулзана гэсэн. Сонхүн ах чамаас асуусан уу? Бүгд хостой очих ёстой. Чи ч бас хостой очино шүү. "

Минжон - " 30 чинь нөгөөдөр тэ? Сонхүн ах надаас асуухгүй байхөө. Би зүгээр дүү юм чинь. Ингэснээс миний утсыг хараагүй биз? " утсаа буйдан дээр байгаа эсэхээ шалгатал Сүми миний утсыг барьчихсан зогсож байв.

Сүми - " Жонаа найзыгаа уучлаарай. Би чиний төлөө л тэгсэн шүү. " гээд шууд нойл ороод хаалга түгжчихэв. Утсаа аваад хартал Сонхүн ах луу надтай хос болж явах уу? гэсэн утгатай мессэж явуулчихсан байв. Хамгийн аймар нь Сонхүн ах харчихсан байсан юм. Одоо устгавал Сонхүн ах юу гэж бодох бол?

Минжон - " Сүми би чамайг цааш нь харуулна шүү. Яг одоо гарч ир! " гэхэд Сүми гэм хийсэн хүүхэд шиг доошоо харсан шигээ гарч ирэв. Би шууд буйдангаас дэр аваад цохиж эхэлтэл тэр бас дэр аваад Хоёулаа хэсэг дэрээр байлдав.

Хоёулаа ядарчихсан буйдан дээрээ хэвтэж байтал гэнэт Сонхүн ахыг санав. Утсаа аваад хартал Сонхүн ахаас мессэж ирчихсэн байв.

Минжон - " Сүми би харж чадахгүйнээ. Юу гэсэн бол. "

Сүми - " Би эхлээд хараад үзье. Сонхүн ах зөвшөөрчихсөн байна. " энийг сонссон бид 2 баахан орилолдоод баахан шоконд оров.

Сонхүн ах зөвшөөрсөнд үнэхээр их баяртай байна. Сүмигийн ач гэх нь бас хаашэйн юм хха.

- Maeko -

 [ Say i love you ]Where stories live. Discover now