30. | Сураггүй |

719 84 22
                                    

Сүми - " Та нар Жонаг яачихсан юм бэ? Төрсөн өдрийн эзэн нь ор сураггүй болоод бүхэл бүтэн 3 хонолоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сүми - " Та нар Жонаг яачихсан юм бэ? Төрсөн өдрийн эзэн нь ор сураггүй болоод бүхэл бүтэн 3 хонолоо. Гэрт нь очиж үзсэн Ээж нь мэдэхгүй гэдгээс өөр үг хэлэхгүй юм. "

Бүгд гэм хийсэн хүүхдүүд шиг доошоо хараад суусаар л.

Жонвон - " Чиний хэлсэнээр хэн нь ч тоохгүй тэгээд хичээл тараад танайх луу аваад явах гэсэн гэнэт алга болчихсон. Ангийн багшаас асуусан чинь өвчтэй гэсэн. "

Сүми - " Хөөе Сонхүн ахаа та ядаж яасан үгүйг нь лавлаж асуулдаа. " гэсээр Сонхүн лүү хархад

Сонхүн - " Залгаж үзсэн утсаа унтраачихсан байсан. Би одоо ч мессэж бичиж байна. "  сүнс нь зайлсан мэт сүр сүлдгүй болчихсон байв.

Жэи - " Бид нар арай дэндүүлчихсэн юм болов уу? "

Сүми - " Дэндүүлэхээр барах уу!. Жонвон бүр хэрэлдээд Жонагын гарт үхэхээ шахсан гэж байна. Хайраа чи одоо ганц байхгүй өдөр аятайхан байж болоогүй юм уу?" гэж зэмлэж эхлэв.

Жонвон - " у-уучлаарай " гээд гэмээ ухааран доошоо харан чимээгүй суусаар л.

Сонү - " Арай амиа хорлочихсон юм биш биз дээ? " гээд сандаран хэлэхэд бүгдээрээ сандарж эхлэв. Сонхүн ах бараг л уйлах нь холгүй байсан юм.

Сүми - " Тэгэх хүн биш ээ! Үүнээс харахад Жона үнэхээр их гомдсон юм шиг байна. Би л хэрэггүй санаа гаргалаа. Одоо бүгдээрэнд нь хүлээх үлдэх шив дээ. " гээд санаа алдав.

Жэик - " Сонхүн аа амьсгаа аваачээ! " гээд Сонхүнийг тайвшруулах гэж хичээж байв.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Энэ үед Минжон;

Минжон - " Эмээ би арилгая. " гээд жимс эмээдээ арилгаж өгөв.

Эцэст нь би ээжээс шалгалтаас өмнө толгойгоо амраая гэж гуйсаар байгаад эцэст нь Илсанд эмээ дээрээ ирсэн нь энэ билээ. Нөгөө хэдтэй яримааргүй байсан болохоор утсаа унтраачихсан.

Минжон - " Өглөө болгон эмээгийн гарын хоолыг идэх ч гоё байна шүү. Ээж хийж өгдөг ч хоолны чадвар нь базаахгүй гэдгийг та ч мэдэж байгаа биз дээ?" гэхэд эмээ инээгээд эхлэв.

Эмээ - " Манай хүүг насаар минь амтгүй хоолтой амьдруулдаг бас янзын хүүхэн юм аа. Миний охин эмээ дээрээ хэзээ ч хамаагүй ирж болно шүү. Туранхай охин оо хөөрөн бондгор охин болгоод явуулна. " гээд хөхрөөд эхлэв.

Минжон - " Тэгж болохгүй шүү эмээ. "

Эмээ - " Ингэхэд Миний охин яагаад гэнэт ирчих вэ? Хичээл сургууль нь яасан юм? Манайд ирээд 3 хонолоо шүү дээ. Одоо бараг шалгалт чинь эхлэж байгаа биз дээ? "

Минжон - " Дараа долоо хоногоос шалгалт эхлэнэ тэгээд тэрнээс өмнө та нь дээр ирээд эрхлэдэг юм билүү гээд л. Гэрт байхаар аав ээж 2 Минжү Минсү хоёрыг хувааж аваад эрхлүүлээд байх юм. " гээд эмээтэйгэн хэд хоног сайхан хууч хөөрөн өнгөрөөж буй нь энэ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~

Эцэст нь эмээ дээрээ 5 хоносны эцэст гэр лүүгээ очих гээд автобусанд суув. Уйдаад байсан болохоор унтраалттай байсан утсаа нээж үзэв. 5 хоног нээгээгүй мэдэгдэл ирсэн болов уу?

Гэтэл нээв үү? гүй юу? Баахан мэдэгдэл ирэв утас дэлбэрэх нь ээ.
400 гаруй дуудлаг 800+ мессэж гэнэ үү? Би бүр шоок Сонхүнээс тал дуудлага нь ирсэн байв. Бүр Сүми стори дээрээ миний зургыг хийгээд эрэн сурвалжилж байна харсан хүн байвал холбоо барина уу гээд хийчихжээ. Тэд нар ч үнэхээр хямарсан бололтой шүү.

Мессэжүүдийг уншаад инээд хүрээд сууж байтал дуудлага ирэв.
Харсан эрх залуугаас байсан юм. Хоолойгоо засаад авав.

- " Жонаа. Ашгүй чи утасаа авлаа. Одоо хаана байна? Хэд хоног хаана юу хийж байсан юм? Одоо би очлоо! Хаягаа хэл! " гээд нэг амьсгаагаар дуржигнуулав.

Минжон - " Одоохондоо ярих хүсэл алга. Дараа залгаарай. " гээд шууд утсаа салгав. Одоо Сонхүн ахын зүрх зогсох гэж байгаа биз. Нэг мөсөн Сөүлд очоод холбоо барья гэж бодсоор утсаа дахиад унтраав.

Хэдий би гомдоогүй тэд нараар хариу тоглосон ч миний сэтгэлд гомдол байсаар байв.

- Maeko -

 [ Say i love you ]Where stories live. Discover now