4. | Тэшүүр |

964 87 0
                                    

Минжон - " Сүми надад тэшүүрээр гуйлгахыг заагаад өг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Минжон - " Сүми надад тэшүүрээр гуйлгахыг заагаад өг. Миний таньдаг хүмүүсээс ганц гайгүй гулгадаг хүн нь чи. "

Сүми - " Чи нэг нүдээрээ ч тоож хардаггүй байсан байж одоо гэнэт яагаад зааж өгөхийг гуйгаад байгаа юм? "

Минжон - " Миний сайн хүн уран гулгалтад үнэхээр их дуртай гэсэн тийм болохоор би ирээдүйнхээ төлөө эртнээс сурах хэрэгтэй. "

Сүми - " Чи дуртай бол болж байна. Маргааш хамт мөсөн талбай руу явъя за. "

Жонвон - Маргааш та хоёр маргааш мөсөн талбай явах гэж байгаа юм уу? " гэхэд би толгой дохив. " Би хамт явж болох уу? "

Сүми - " Өөрөө л мэд. "

Мөсөн талбай дээр Сүми бид 2 ирчихсэн хүлээж байтал Жонвон орж ирэв.

Минжон - " Юу вэ? Тэнэг Жонвон яагаад өнөөдөр Сонхүн ах бас хэдэн хөвгүүдтэй хамт хүрээд ирэв ээ. "

Сүми - " Жонвон багын нь л мэдрэмжгүй хүүхэд байсан яг хэвээрээ шүү яадаг хөлдүү төмс вэ? Тэд нар манай байрны хүүхдүүд байна. Би танай Сонхүнээс бусдыг нь таних юм шиг байна. "

Минжон - " Одоо би онигоонд орох байхдаа. Хурдан явъя аа Сүми. " гээд бид 2 эргээд явах гэтэл

Жонвон - " Сүми , Минжонаа " гээд наашаа гараараа даллаад байв. Тэгснээ бүр наашаа гүйгээд ирэв.

- " Сайн уу Сүми. Уулзаагүй удсан байна шүү. Надаас намхан болчихжээ. " гээд нэг танихгүй залуу хажууд ирчихээд инээгээд эхлэв. Бодвол Сүмитэй л яриад байх шиг байна.

Сүми - " Хөөе Жэюүн гуай том болжээ. Чи багадаа нусаа хацартаа наасан хүүхэд л байсан биз дээ! Хэзээ ирсэн юм айн? "

Жэик - " 7 хоногын өмнө л ирсэн. Тэгээд намайг битгий Жэюүн гэж дууд би чинь Жэик шүү дээ. "

Сүми - " Тэгээд эгчдээ ирж хэлэхгүй яасан юм Жэюүн ши. Жонвон ч надад хэлээгүй. Өө нээрээ энэ миний хамгийн сайн найз , Та нараас илүү энэ хүнд итгэдэг юм. " гэхэд нөгөө гурван хөвгүүдтэй танилцав.

- Жэик.

- Жэи.

- Сонү.

- Эцэст нь Сонхүн ах. Ингэж нэг юм тэрэнтэй танилцдаг юм байж. Догдолсондоо хацар минь улаа бутарч байгаа нь мэдрэгдэж байсан юм.

Бүгд танилцаад эцэст нь мөсөн талбай орохоор болов. Би бүх хамгаалалтаа зүүгээд дотогш орход тэнцвэрээ олохгүй шууд газарт унах нь тэр. Тэр үед л би өөрийгөө хамгийн тэнэг үйлдэл хийснийг ойлгосон юм.

- Maeko -

 [ Say i love you ]Where stories live. Discover now