23. | Өмнө нь |

762 80 30
                                    

Сургуулийн гадаа Сонхүн ахыг хүлээгээд суусаар байгаад хөлдөх нь ээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сургуулийн гадаа Сонхүн ахыг хүлээгээд суусаар байгаад хөлдөх нь ээ. Өвлийн сүүлийн сар гэхэд хүйтэн байх чинь. Удаачгүй Сонхүн ах гарч ирэв.

Сонхүн - " Гадаа хүйтэн байхад ороод хүлээж байхгүй. Сая ангийн багшийн зараалд яваад удчихлаа уучлаарай. " гээд ороолтыг минь дээшлүүлэв.

Минжон - " Надад модон чихэр авч өгвөл уучиллаа. "

Сонхүн - " Больж байна. " гээд миний гарнаас хөтлөн дэлгүүрээс баахан модон чихэр авч өгсөн. Дараа нь манай гэрийн эсрэг зүг рүү алхаад байв.

Минжон - " Буруу зүг лүү алхаад байгаа юм биш үү? Уг нь.... " гээд түүн лүү хараад хэлтэл

Сонхүн - " Чамд харуулах газар байна. Одоо жаахан яваад байгаа. " гээд би ч хамт алхсаар нэгэн том барилгын урд ирэх нь тэр.

Сонхүн - " Энэ бол миний бэлтгэл хийдэг байсан газар. " гээд том барилга руу харан хэлэв. Бодвол уран гулгалтаа ярьж байгаа бололтой. Тэгээд бид 2 нэг сандал дээр суун тэнгэр харан сууж байхад Сонхүн түрүүлэн ам нээн нэг зүйл ярьж эхлэв.

Сонхүн - " Би бага ангиасаа уран гулгалтаар гулгаж сурч бүр тэмцээнүүдэд байр эзлэдэг болсон байсан. Гэтэл гэнэт манайх Канад рүү нүүхээр болж би ч тэндээ очин үргэлжлүүлэн гулгасаар л байсан. Тэнд очоод 2 жилийн дараанаас дасгалжуулагч ганцаарчилсан эрэгтэй төрөлөө болиод хосын төрлөөр яваад үз гэж хэлсэн. Би ч түүний үгийг дагасан. " Сонхүн ах энэ тухайгаа ярьж байхдаа инээмсэглэж байсан юм.

Сонхүн - " Тэгээд миний хосын төрөлөөр нэгэн охин надтай хамтарахаар болсон юм. Түүний нэрийг Сорин гэдэг байж билээ. Энэ хүн бол энэ түүхийн гол хүн шүү. Тэр надтай адил багаасаа уран гулгалтаар хичээлэлсэн чадварлаг нэгэн байсан. Нэг мэдхэд бид 2 бие биедээ сэтгэл алдарсан байсан юм. Бидний хосын үзүүлбэрийг харсан хүн бүр бид хоёрын хайр дурлалын тухай мэдэхээр тийм нандин байсан. Гэнэт нэг гайт зүйл тохиолдон тэр минь осолд орон 1 хөлөө тайруулхаас өөр аргагүй болсон юм. Тэр үүндээ бухимдан надтай ч ярихаа больж бүр сүүлдээ тэр асуудал хүндрэн бид 2 салсан юм даа. " гэж хэлэхдээ тэрэндээ харамссан өнгө аяс мэдрэгдээ байсан юм.

Сонхүн - " Түүнээс салаад удаагүй байхдаа манайх буцаад эх нутагтаа ирсэн. Гэхдээ бие минь энд байгаа ч сэтгэл зүрх минь түүнд байсан. Гэтэл анхны цас орсон өдөр тэр амиа хорлочихсон. " гэж хэлэхдээ хоолой нь цааш ороод чимээгүй болчихсон юм.

Минжон - " Одоо болно. Цааш нь битгий ярь. Би түүн шиг таны хажуунаас холдохгүй болохоор бүү санаа зов. " гэсээр түнийг тэврэн нуруу нь дээрээ цохин тайвшруулахад тэр чимээгүй байсаар л...

Тэр үед яагаад уйлж байсаныг ойлголоо. Хэтэрхий дотогшоогоо хүн болохоор дотор нь юу болж байгааг хэн ч үл мэдэх юм. Иймэрхүү зүйлээ зориг гарган надад ярьсанд баярлалаа. Тэрний хоолойны өнгө аяс түүний сэтгэлийн шарх шиг сэрт хийлгэм гунигтай байсан юм.

- Maeko -

 [ Say i love you ]Where stories live. Discover now