Chapter 1: Өөр байх болно.

3.8K 193 3
                                    

Writers note: Энэ бичвэр маань Calico миний биеийн хамгийн анхны бичвэр билээ. Тиймээс эхний хэдэн хэсэг дээр бага зэргийн туршлагагүй, болхи мэт санагдаж магадгүй. Тийм болохоор эхний хэдэн хэсгийг уншаад бичвэрийг минь муу гэж битгий яаран дүгнэлт гаргаарай гэж хүсье.  Хэдий ахиад шинээр бичих боломж байсан ч хамгийн анхных гэдэг утгаараа хэвээр үлдээсэн болно. Гэсэн хэдий ч цааш нь уншаад үзэх юм бол хэзээ ч урмыг тань хугалахгүй гэдгийг хэлмээр байна. Мөн унших явцдаа өөрт төрсөн мэдрэмж сэтгэгдэлээ илэрхийлээд, таалагдсан бол vote-оо дараад явбал гүнээ талархах болно шүү. Ингээд Пак Чанёол болон Кан Сэлиагийн ертөнцөд тавтай морил.

_______________________________

Яг одоо би 4 жилийн турш зүрхэндээ нандигнан хайрласан тэр эрхэм хүнтэйгээ хамтдаа алхаж байна. Намуухан салхи сэвэлзсэн 10-р сарын сүүлчийн энэ шөнө. Түүний минь амнаас урсан гарах үгс хатуу хэр нь хэдэн жилийн турш сэтгэлд минь хуримтлагдсан ачааг хөнгөлөх шиг. Цас зөөлхөн бударч миний оюун бодол түүний намуухан хоолой руу уусан одлоо.

Пак Чанёол, надад одоо бусад зүйлс огтхон ч хамаа алга. Би ганцхан чамайг л үнсэхийг хүсч байна...

***

Өнгөрсөнд буюу энэ явдал болохоос 2 сар орчмын өмнө:

Би эхлээд өөрийгөө танилцуулах хэрэгтэй байх. Намайг Кан Сэлиа гэдэг. 17 настай жирийн нэг охин. Бусад охид шиг хөөрхөн царай, гуалиг бие хаа, эмэгтэйлэг дуу хоолой, зан чанар аль нь ч надад байхгүй. Хөвсгөрдүү бие, жижигхэн давхраагүй нүд, мөрөөр татсан хар үс. Намайг илэрхийлэх үгс энэ.

Одоогоос 4 жилийн өмнө би ангийнхаа нэгэн хөвгүүнд сэтгэл татагдсан юм. Нэг их удалгүй түүнд сайн гэдгээ илэрхийлсэн ч бидний харилцаа анхнаасаа ямар ч эхлэлгүйгээр бүтээгүй билээ.

Хэрвээ би илүү хөөрхөн байсан бол, хэрвээ би илүү туранхай байсан бол бид одоо ямар харилцаатай байх байсан бол гэж үргэлж бодолд автана.

Гунигтай ч одоог хүртэл...

Би түүнийг гэх өөрийнхөө сэтгэлийг удахгүй алга болчихно гэж бодсоор хэдийн дөрвөн жилийг ардаа орхисон байна. Энэ хугацаанд мэдээж бага багаар сэтгэл минь хөрсөөр байсан ч ор тас алга болоогүй юм.

Нэг ангид сурдаг болохоор үргэлж л таарна. Тиймээс зуны амралт гэдэг бол миний хувьд өөрийнхөө сэтгэлийг хянаж чадах хамгийн тайван үе байдаг юм. Хажууд нь байхгүй үедээ миний түүнийг гэх сэтгэл бараг байхгүй болох дөхдөг. Гэвч тун удахгүй ахиад л түүнийг харна.

- LOSER or LOVER - /Completed/Where stories live. Discover now