Крис-н талаас:
Цайг уулгүйгээр амаа дөнгөж хүргээд тавьж байна гээч. Инээдтэй юм. Жаахан тогломоор санагдан "Хор хийчихсэн гэж бодоо юу?" хэмээн тэсэлгүй асуучихлаа. Түүнийг сандрах байх гэж бодсон ч эсрэгээрээ тун тайванаар хариулав. Энэ эмэгтэй хачин юм. Ширтэж байгаа харц нь ч тэр хэзээ ч харж байгаагүй шинэлэг...
Таалагдахгүй байна...
...
Ашгүй нэг юм аав явлаа.
Энэ хөгийн уулзалтыг бушуухан дуусгая.
Цайгаа уучихаад гарах гэтэл урд минь суух эмэгтэй хачин жигтэй асуулт тавиад эхэллээ. Тэр сая ямар бизнес хийдэг юм гэсэн үү? Тоглож байгаа байлгүй дээ... Гэвч түүний харцнаас харахад үнэхээр мэддэггүй бололтой. Хачирхалтай л юм.
Намайг түүнтэй хамт ирэхийг даалгасан ч надад очих газар байгаа шүү дээ. Яав ч энэ эмэгтэйтэй очиж болохгүй. Жолооч дуудаад хүргүүлчих биз гэж бодоод тэндээс гарлаа.
Оройн 21 цаг өнгөрч байхад гэртээ орж ирэв. Гэтэл "Кан Сэлиа хаана байгаа юм?" гэх аавын ууртай царай угтах нь тэр. "Тэр ирээгүй юм уу?" хэмээн намайг асуухад түүний нүдэнд уур бухимдал буцлан гартаа барьсан вискиний аягаа газар шидэн хагалав.
"Крис Ву!!! Би чамайг хамт ирээрэй гэж хэлсэн!! Чи яагаад үгэнд орохгүй байгаа юм!! Хурдхан олж ир!! Кан Сэлиаг хурдхан аваад ир!!! Муу мулгуу амьтан!"
Хараал ид! Тэр тэнэг эмэгтэй одоо надаар өөрийгөө олуулахыг хүсэж байгаа хэрэг үү? Өөрийгөө миний эхнэр гэдэгт бүрэн итгэчихээ шив?! Хараал ид!!
Уур минь дээд цэгтээ хүрэн өнөөдөр хоол идсэн зочид буудал руу зүглэлээ.
"Кан Сэлиа хаана байна?!" Би дотогш орон хүлээн авах дээр зогсох эмэгтэйд хандан ийн хэлэхэд ажилтны гар нь салганан, хүйтэн хөлс нь бурзайх аж.
"Эрхэм ээ, Ву эзэгтэй тантай хамт яваагүй хэрэг үү?"
Тэр яаж аймшиггүйгээр ингэж хэлж байна аа?!
"Юу яриад байгаа юм? Хамт явсан бол би юу гэж одоо чамтай яриад зогсож байх юм? Хаана байна?!"
"Ө-өршөөгөөрэй! Эрхэм ээ. Би яг одоо хяналтын камер шалгаад өгье!!"
"Хурдхан хийсэн чинь дээр байх шүү!!"
...
Бичлэг дээр нэг эрэгтэй түүнтэй ярилцаад тэр гараад явчихлаа!! Энэ залуу ажлаасаа уйдсан бололтой! Ву гэх овогтой хүнийг явган явуулчихаж байгаа хэрэг үү? "Энэ эрэгтэй хаана байна!? Хурдхан аваад ир!!"

YOU ARE READING
- LOSER or LOVER - /Completed/
RomantikДүр: Пак Чанёол, Кан Сэлиа, У Сэүн, Крис Ву, И Лиа. Төрөл: Романс Хүрч боломгүй холоос ч хоёр биенээ хайрлах хос хоёр замд нь тулгарсан маш олон саад давааг хэрхэн даван туулж байгаа талаар өгүүлнэ. Гол үйл явдал: Кан Сэлиа бол 4 жилийн турш ангийн...