Chapter 42: Эхлэл

522 63 3
                                    

"...Гэхдээ чи надад бүрэн дүүрэн итгэсэн цагт..."

- "Ойлголоо. Юу юм?" Багахан ч гэсэн найдлага төрөн түүнийг хурдхан хариулахыг шавдууллаа. Тэр одоо ч хэлэхдээ эргэлзэж байгаа бололтой өөдөөс минь итгэлгүй харцаар ширтэнэ.

"Зүгээр л хурдхан шиг хэл. Энэ бүхнийг дуусгая! Крис!" хэмээн би түүнийг аль болох ятгахыг оролдоно.

"Үнэнийг мэдсэний дараа чи надаас урвахгүй гэж амла! Эхнээс нь дуусах хүртэл хоёулаа бүгдийг хамт хийх болно... Хэзээ ч намайг хаяж, урвахгүй гэж амла! Кан Сэлиа!" Тэр үнэхээр цөхрөнгөө барсан харагдаж байсан юм. Үнэн гэж юу болоод тэр өөрийг нь хаях вий гэж айгаад байгаа юм бэ?"

"Ойлголоо. Хүүхдээс л өөр зүйл бол зүгээр."

Тэр урт амьсгаа аваад ярьж эхэллээ.
"Энэ бүх асуудал чиний эмээгээс үүсэлтэй. Кан Сэлиа!"

- "Эмээ?"

"Тийм ээ. Чиний эмээ. Бас миний өвөө. Өвөө маань танай эмээд хайртай байсан... Хэн хэн нь гэр бүлтэй байсан боловч тэр үнэхээр эмээд чинь хайртай байсан... Өвөө маань эмээгийн чинь төлөө амиа хүртэл өгсөн гэвэл чи итгэх үү? Тэр бүгдийг өгсөн... Тухайн үеийн Ву компаний өв залгамжлалыг хүртэл эмээд чинь өгөөд ч тэр хүссэн хүнээ өөрийн болгож чадаагүй...

Эцэст нь тэр өөрийнхөө насаараа хөдөлмөрлөж бий болгосон компанийг зүгээр л нэг эмэгтэйн нэр дээр шилжүүлчихээд амиа хорлочихсон... Эхнэр хүүхдээ хаяад, юу ч үгүй хоосон үлдээсэн... Гэрээслэлд Ву компанийг бүхэлд нь танай эмээд гэж бичсэн байсан... Гэхдээ эмээ чинь тухайн үедээ тэрийг мэдээгүй. Өвөө гэнэт амиа хорлосноос болж Ву компани уналтанд орж, сүйрэх шахаж байсан тэр үед хүмүүс 16 настай байсан аавыг тэр их хариуцлагыг үүрэхийг шаардсан юм. Учир нь хүмүүс ааваас өөр өв залгамжлагч байна гэж төсөөлөө ч үгүй хэрэг л дээ...

Хамгийн гайхалтай нь юу гээч? Тэр чадчихсан. 16 настай хүү бүтэн компанийг амжилттай удирдан явсаар одоогийн Ву группийг бий болгосон...

Гэхдээ одоог хүртэл гэрээслэл задраагүй... Гэсэн хэдий ч тэр гэрээслэл хэзээ ч задарч болно. Аавын эсрэг байдаг маш олон компани, группууд тэр талаар сэжиг авчихаад аавыг унагаахын тулд ухаж төнхсөөр байгаа. Гэрээслэлийг нуух бүхий л аргыг бид ашигласаар байгаа ч хэр удаан аргацааж чадахыг мэдэхгүй.

Хэрвээ тэр гэрээслэл ил болох л юм бол одоогийн Ву группын 40 гаруй хувь нь шууд чиний нэр дээр шилжих болно. Чи аавын суудлыг ганхуулж чадах хэмжээний том хувьцаа эзэмшигч болно гэсэн үг. Кан Сэлиа!

- LOSER or LOVER - /Completed/Where stories live. Discover now