Chapter 46: Оройн зоог

464 58 2
                                    

Крисийн талаас:

Яг гурван сар өнгөрсөн байна. Сэлиа Зи Яныг машины зогсоол дээрээс олж, бид түүнийг эмнэлэгт хүргэсэн тэр өдрөөс хойш...

Өнөөдөр Хуан гэр бүлийн хувьд Зи Яны хүү 3 сар хүрч байгаа баярын өдөр. Харин Сэлиа бид хоёрын хувьд өнгөрсөн хэдэн сарын хугацаанд бэлдсэн төлөвлөгөөндөө Хуан захирлыг нэгдэхийг асуух маш чухал өдөр.

Гар хоосон очихгүйн тулд бид товлосон цагаасаа арай эрт гарч, дарсны дэлгүүрийг зорьлоо. Бүтэн нэг хана дүүрэн төрөл бүрийн дарснуудаас шилж шилж дээд зэргийн хамгийн удаан хадгалагдсан найман ширхэгийг нь сонгон бэлгийн баглаанд хийлгэв. Тэндээс гаран машинд суухаар явж байхад гэнэт Сэлиа алхаж байсан газраа зогсчих нь тэр. Хаашаа ч юм нэг тийш таг гөлөрчээ. Түүний ширтэж байгаа зүгийг дагуулан харвал хүүхдийн хувцас, тоглоомны дэлгүүр байв. Тэр ямар ч сэтгэл хөдлөлгүй царайгаар цоо ширтэнэ.

Ийм байдалтай түүнийг харахад яагаад ч юм цээжинд нэг зүйл хөндүүрлэн өвдөж байсан юм. Мэдээж тэр хүүхдээ санаж байгаа байх... Тэр хүмүүсийн хажууд байхдаа яг л хатуу самар шиг байдаг. Ямар ч сэтгэл хөдлөлгүй, хов хоосон... Харин шөнө болоход тэр ганцаараа нэг газар нуугдаж уйлдаг... Хэдэн цагаар ч хамаагүй... Тэгсэн хэрнээ өглөө нь юу ч болоогүй юм шиг жүжиглэдэг...

Дэндүү хүчирхэг хэрнээ дэндүү сул дорой энэ эмэгтэй...

Хамгаалмаар байна...

Ядаж эндээс явах хүртэл нь...

Оройн хоолны цаг бараг болох гэж байсан ч Сэлиаг дагуулан дэлгүүр лүү орлоо.

"Ийшээ яах гэж?" Гайхсан харцаар өөдөөс минь ширтэнэ.

"Зи Яны хүүд бэлэг авцгаая. Чи сонгочих..."

"За..." Би түүнийг орхиод үүдний сандал дээр очин суулаа.

Хэсэг хугацааны дараа Сэлиа хэдэн тоглоом, хэдэн хувцас сонгоод кассын хэсэг рүү явж байгаа харагдлаа. Тооцоо хийхээр өөдөөс нь алхаж байхад тэр гэнэт ахиад л нэг газраа зогсох нь тэр...

Сэлиа ягаан өнгөтэй эмэгтэй хүүхдийн даашинзыг ширтэж байсан юм. Би ахиж түүн лүү ойртож чадсангүй, зүгээр л зогсож байсан газраа хөшөө болчихлоо. Тэр уйлж байна. Чимээгүйгээр хацраа даган урсах нулимсаа арчаад л...

Хэр удаан тэгж зогссоныг мэдэхгүй нь. Худалдагч биднээс ямар нэг зүйл асуухад л би түүнээс харцаа буулгасан юм. Сэлиа намайг харж байсныг мэдээд сандран сагстайгаа надад өгчихөөд түрүүлээд гараад явчихав. Би тооцоог хийчихээд хойноос нь гарах гэтэл Сэлиагийн харж байсан ягаан даашинзанд яагаад ч юм сэтгэл хоргодоод байх нь тэр...

Болохгүй нь бололтой... Зүгээр л худалдаад авчихъя...

- LOSER or LOVER - /Completed/Where stories live. Discover now