Chapter 21: Худал ярихгүй

860 75 1
                                    

Пак Чанёол явчихсан...

Баяртай гэж хэлэхгүйгээр...

Эргэж ирнэ гэж хэлэхгүйгээр...

Явчихсан...




Хар дарсан зүүднээсээ нүдэндээ нулимстай цочин сэрэхэд Чэёоны цаахан талд Чанёол тайван гэгч нь унтаж байлаа. Сая нэг юм арай гэж тайвширч нулимсаа арчив. Энэ үед Чанёол сэрэн намайг нулимсаа арчиж байхыг харчихлаа. "Яасан бэ? Сэлиа. Уйлаад байгаа юм уу?" хэмээн нойрмог хоолойгоор асуугаад гарнаас минь атгав. Би уруулаа унжуулан, толгой дохиод, энгэрт нь очин наалдлаа.

"Чи явчихсан."

- "Айн би хэзээ?"

"Зүүдэнд..."

- "Аан зүгээр дээ. Одоо би ерөөсөө явахгүй. Явсан ч та хоёрыгоо аваад л явна за юу." хэмээн тайвшруулах мэт тэврэнгээ мөрөн дээр зөөлөн товших аж.

Бид хэсэг тэгэж суусны дараа Чанёол гэнэт утсаа хайн, тэрүүгээр нэг сандарч эхлэв. Цаг хараад "Сэлиа~аааа. Би хоцорлоо." хэмээн хурдлан босоод нүүр гараа угаахаар угаалгын өрөө лүү гүйлээ. Нээрээ тэр дадлага хийж байгаа гэсэн шүү дээ. Би түүнд өглөөний цайнд өндөгтэй талх бас өдөр идээрэй гээд сэндвич бэлдлээ. Чанёол өндөгтэй талхыг хурдхан шиг идчихээд өдрийн хоолоо цүнхлэв. Түүний хурдан идэлтэнд би бүр гайхширч орхилоо.

Чанёол унтаж байгаа Чэёоныг зөөлөн үнсчихээд, "Би хамгийн хурднаараа ирнэ ээ." хэмээн миний уруул дээр бас үнсчихээд гаран явсан юм. Тэр мөчид би өөрийгөө нөхрөө ажилд нь үдэж явуулсан эхнэр шиг мэдэрчихээд ичин ганцаараа баахан инээд алдан зогссон гээч...

Чэёон бид хоёр өдөржингөө Чанёолыг хүлээлээ. 7 цаг өнгөрч байхад хаалганы хонх дуугарав. Би ч хамгийн хурднаараа гүйн очин нээхэд Чанёол чемоданаа барьчихсан зогсож байлаа. Санасан гэж жигтэйхэн би шууд л хүзүүгээр нь тэврэн "Ямар уддаг юм?" хэмээн гомдоллов. Чанёол хариуд нь "Хатагтай таны уруул газар хүрэх нь." гээд намайг тэвэрсэн чигтээ гэр лүү орж ирээд хаалга хаалаа. Би түүний бэлхүүсээр хөлөө ороосон хэвээр уруул дээр нь үнсэв. Бидний халуухан үнсэлтийг Чэёон зогсоочихлоо. Чанёол намайг доош буулгаад "Бид одоо аав, ээж шүү дээ." хэмээн духаа маажин хэлэх нь үнэхээр эгдүүтэй харагдаж байв. Би инээсээр Чэёон дээр очлоо. Хариг Чанёол чемодантай ачаагаа оруулж ирэн задлаад, хувцасаа шүүгээнд хийж байв. Чэёоныг хөхүүлээд сууж байх үед Чанёол өрөөнд орж ирэн хажууд хэвтлээ.

- LOSER or LOVER - /Completed/Where stories live. Discover now