Chapter 39: Бие давхар болго!

579 71 12
                                    

Крис Ву-н талаас:

"... ВУ КРИС!! Би чамаас ганцхан зүйл л хүссэн! Кан Сэлиаг бие давхар болгох!! Тэр хүүхдийг төрсөний дараа чи хүссэнээ хийж болно! Өнөөх янхантайгаа гэрлэнэ үү? Байна уу? Надад огтхон ч хамаагүй! Кан Сэлиаг л бие давхар болгох чиний ганц хийх зүйл байсан!..."

- "Амаа мэдэж яриарай!" Шүдээ зуун хэлэхэд тэр өөдөөс минь инээмсэглэж байна. Муу новш!

"Яасан? Янхан гэсэн уур чинь хүрээ юу? Үнэн биз дээ?..."

- "АМАА ТАТ!!! И МЕЙ!!! Түүнийг И Мей гэдэг. Ахиж хайртай хүнийг минь доромжилбол би тэвчихгүй шүү!"

"Тэгээд чи яах юм бэ дээ?..."

- "Кан Сэлиа хөл хүнд болохгүй бол таньд л хохиролтой тийм биз? Надад тэр их мөнгө чинь хэрэггүй гэдгийг битгий мартаарай!!" Намайг өрөөг орхихоор үүд рүү алхаж байхад Ву Ван Лейгийн хэлсэн үг суурин дээр минь гацааж орхих нь тэр.

"И Мей гэсэн бил үү? Тийм нэртэй нэг хүүхэн ухаангүй хэвтэж байгаа гэж сонссон юм байна."

Судсаар минь гүйх цус царцах шиг болж, сонссон зүйлдээ итгэсэнгүй. Айдас уур бухимдал хоёр нэгэн зэрэг биеийг минь эзлэн авч надад амьсгалах зай ч үлдээсэнгүй. Түүнтэйгээ холбогдож чадаагүй 2 хоног болж байна. Арай Мей Мей?...

"БИТГИЙ ХУДЛАА ЯРЬ!!!" Би галзуу хүн шиг л орилно.

"Ааа... бас юу гэлээ байз?" Тэр гараараа эрүүгээ эмрэн худлаа санах гэж байгаа мэт дүр үзүүлнэ. Уур минь буцалж "ХЭЛЭЭЧ!!!" хэмээн орилоход тэр ёжтойгоор инээлээ. "Шалтгаан нь тэр эмэгтэй хөл хүнд байж байгаад хүүхдээ алдчихсан гэсэн."

Тэр мэдчихэж! Мей Мей хүүхдийг минь тээж байгаа гэдгийг... Өнөөх их зориг зүрх, уур бухимдлыг хоёрхон үг л аймшигт айдсаар сольчихлоо.

"Хүүхдээ алдчихсан..."

"Хүүхдээ алдчихсан..."

"Хүүхдээ алдчихсан..."

...

Энэ үг эцэс төгсгөлгүйгээр тархинд минь цуурайтна.

"Үгүй!" "Үгүй!" "Битгий худлаа ярь!!" Амьсгал минь боогдож, нүд харанхуйлж байлаа.

"Эхлээд Кан Сэлиа жирэмсэн болох ёстой! Тэр янхан чинь биш! Би чамд үүнийг 18 жилийн турш сануулсаар ирсэн! Крис! Чи үгийг минь мартах хэрэггүй байсан юм!... Яахав Кан Сэлиа чиний хүүхдийг төрүүлчихвэл тэр эмэгтэй чинь амьд үлдэх магадлалтай л юм! Эхлээд чи хүсээд байгааг минь өгчих! Дараа нь би хүсээд байгааг чинь өгнө. Ийм л амархан шүү дээ! Хэрвээ чи л асуудлыг төвөгтэй болгохгүй бол?"

- LOSER or LOVER - /Completed/Where stories live. Discover now