Чанёолын талаас:
Сэлиа яваад хэдийн 3 цаг өнгөрсөн ч эргэж ирээгүй байна. Утсаа ч авахгүй юм. Санаа зовон байн байн залгаж байлаа. Намайг тэвдэн өрөөнд нааш цааш алхаад байгааг ээж анзаарсан бололтой "Гэр лүүгээ явсан шүү дээ. Ээж аавтайгаа ярилцаж байгаа байлгүй. Чи ингэж их чангаар санаа алдангаа алхаад байвал охин чинь сэрэх нь байна." гэв.
"Нээрэн ч тийм юм болов уу?" хэмээн арай тайвширсан ч биений минь нэг тал санаа зовсон хэвээрээ л байсан юм.
***
5 цаг өнгөрчихлөө. Сэлиатай огт холбогдож чадсангүй. Хараал ид!! Ганцааранг нь явуулах хэрэггүй байсан юм.
Аавууд хөвгүүддээ гар хүрэх тохиолдол байдаг ч охидууддаа хэзээ ч хүрдэггүй. Гэтэл тэр эргэлзэх зүйлгүйгээр хацрыг нь алгадсан. Тэрийг нь харсан байж ээж нь ч юу ч хэлэхгүй чимээгүй л харж байсан. Хэдий төрсөн гэр нь байсан ч Сэлиаг ганцааранг нь явуулдаггүй байж.
2 цаг гадуур хоёулханаа явахад л охиндоо санаа нь зовоод харимаар байна гэдэг хүн 5 цагийн турш ямар ч хэл чимээгүй алга болчихлоо.
Ахин дахин Сэлиа руу залгасан ч нэг ч дуудлагыг минь авахгүй байсан тул гэр лүү нь хамаг хурдаараа гүйсэн юм. Очоод хаалгыг нь хамаг чадлаараа балбалаа.
Яг л өчигдөр шиг ээж нь хаалгаа тайлав. "Сэлиа? Сэлиа хаана байна?" хэмээн амьсгаадан асуухад өөдөөс минь гайхсан байртай харж байсан нь бага багаар айдсыг бий болгож байлаа.
"Сэлиа энд байхгүй ээ."
-"Юу гэсэн үг юм? Та Сэлиатай уулзъя гээд дуудсан биз дээ. Хүрээд ир гэсэн шүү дээ. Тэгээд л Сэлиа явсан."
"Сэлиа ерөөсөө ирээгүй ээ. Миний зурваст ч хариу өгөөгүй. Чамтай байх ёстой юм биш үү?"
Дотор минь харанхуй нөмрөөд л явчихлаа.
Хаана байгаа юм бэ? Сэлиа~аа.
Амьсгаа давчдан, нүд харанхуйлж, яаж амьсгалдагаа хүртэл мартаж орхив. Асар их айдас, санаа зовнил дотор минь хуримтлагдаж байгааг л эд эс бүрээрээ мэдэрч байсан юм.
Тэндээс гаран тэр хавиар Сэлиагийн байж болох бүхий л газраар түүнийгээ хайсан ч олдохгүй байв. Гэртээ очоогүй юм бол хаачсан юм бэ? Сэлиа... Уулзах хүн гэр бүлийнхэнээс нь өөр байхгүй шүү дээ.
YOU ARE READING
- LOSER or LOVER - /Completed/
Любовные романыДүр: Пак Чанёол, Кан Сэлиа, У Сэүн, Крис Ву, И Лиа. Төрөл: Романс Хүрч боломгүй холоос ч хоёр биенээ хайрлах хос хоёр замд нь тулгарсан маш олон саад давааг хэрхэн даван туулж байгаа талаар өгүүлнэ. Гол үйл явдал: Кан Сэлиа бол 4 жилийн турш ангийн...