Бид ирээдүйгээ ярилцсан. Би хичээж англи хэлээ сураад түүнийхээ араас очих болно. Бид хамтдаа тэнд их сургуульд суралцаж, хамтдаа амьдарна. Түр зуур л хол байхад болно. Ийм төлөвлөгөөтэйгөөр бидний урт шөнө дууссан юм.
Бид нар мандахтай зэрэгцэн босоод тэндээс гарч өглөөний цай болгож гурвалжин кимбаб авж идлээ. Үнэхээр өлссөн байна шүү. Анх удаа түүнтэй хоёулханаа хооллосон юм. Энэ том залуу үнэхээр хөөрхөн идэх юм гээч.
Чанёол гарнаас минь тавихгүй гэсэн шиг чангаар атган алхана. Бид өглөөний агаар амтлан алхаж явсаар манай гэрийн гадаа ирлээ. Тэр өдөр 4 цаг гэхэд онгоцны буудал дээр очсон байх ёстой. Тэрнээс өмнө бас ачаагаа бэлдэх хэрэгтэй. Гэвч би үнэхээр түүний хажуунаас холдмооргүй байна.
Сэтгэл хоргодон гэр лүүгээ оролгүй гарыг нь атган зогсоно. Чанёол анзаарсан бололтой "Одоо ор доо. Харин 3 цагийн дараа би чамайг ирж авъя. Тэгээд болзоцгооё." хэмээн инээмсэглэсээр уруул дээр зөөлөн үнслээ. Тэр сүүлийн үгээ хэлэхдээ чихэнд минь шивнэсэн юм. Үнэхээр их таалагдаж байна. Миний нүүрэнд маш том инээмсэглэл тодрон "Заа" хэмээн хэлчихээд гэр лүүгээ гүйн оров.
Ороход миний таамагласанаар ээж аав ажилдаа явчихсан байна байх гэж бодсон ч тэд яваагүй намайг хүлээж байлаа. Намайг зэмлэх байх гэж бодсон ч огт тэгсэнгүй. "Хааяа ч гэсэн ингэж найз нөхөдтэйгөө орж гарч бай л даа." гэж хэлэхэд нь золтой л нүд орой дээрээ гарчихсангүй. Үнэндээ тэд намайг дандаа гэрт байгаад байдагт их санаа зовдог байсан бололтой. Аргагүй шүү дээ. Бараг 18 тай байж хэзээ ч найзуудтайгаа шөнийн цагаар байтугай өдрийн цагаар ч хөгжилдөхөөр гарч байгаагүй. Гэхдээ тэд утасдаж хэлээгүйд минь уурласан юм. Тэдний санаа их зовсон бололтой. Мэдээж тэдэнд хэлэх ёстой байсан. Тэднээс бяцхан уучлалт гуйгаад өрөө рүүгээ орлоо.
Шүршүүрт орж гарж ирээд хэсэг орон дээрээ дээш харан хэвтэв. Нэг өдрийн дотор яасан ч их юм болчихов доо. Одоог хүртэл түүний хэлсэн үгс, бидний хийсэн зүйлс зүүд шиг санагдана. Одоо унтчихвал энэ зүүднээсээ сэрчих юм шиг санагдаад унтаж чадахгүй нь...
Уулзах цаг дөхсөн тул босон хамгийн хөөрхөн гэсэн хувцасаа өмсөөд нүүрээ будах гэсэн гоё болохгүй байлаа. Зүгээр л үсээ хөнгөхөн долгиотуулаад уруулаа өнгөлөөд гарлаа.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
![](https://img.wattpad.com/cover/253681903-288-k752419.jpg)
YOU ARE READING
- LOSER or LOVER - /Completed/
RomanceДүр: Пак Чанёол, Кан Сэлиа, У Сэүн, Крис Ву, И Лиа. Төрөл: Романс Хүрч боломгүй холоос ч хоёр биенээ хайрлах хос хоёр замд нь тулгарсан маш олон саад давааг хэрхэн даван туулж байгаа талаар өгүүлнэ. Гол үйл явдал: Кан Сэлиа бол 4 жилийн турш ангийн...