Чанёол-н талаас:"Өдрийн мэнд. Ноён Пак.
Та нэг сарын хугацаатай оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж чадсан байна. Америкийн Атланта хотын нэгдсэн эмнэлэгт дадлагажигчаар ажиллах болсонд тань амжилт хүсье!
Хүндэтгэсэн: Канадын анагаахын их сургуулийн сургалтын албаны дарга Итан.Ж"
Энэ мейлийг хүлээн аваад хамгийн түрүүнд бодогдсон зүйл бол "Магадгүй би тэнд Сэлиатай уулзаж чадах болов уу?" байсан юм.
***
/Өнгөрсөнд/
Бүхнийг орхиод түүн лүүгээ очмоор байсан ч надад мөнгө байгаагүй. Моллигийн эцэг эх ч намайг Молли дээр очихгүй байгаа учраас амласан мөнгөө өгөхгүй гэсэн... Би тэднээс гуйсан. Урьдчилаад нэг тийзний мөнгө л өгчих гэж гуйсан ч тэд намайг зугтчихна гээд өгөөгүй...
Сэлиатай холбоо тасарснаас 2 сарын дараа Молли ухаангүй болж, сэхээн амьдруулах тасагт хэвтэж, түүний эцэг эх нь ч амласан мөнгөө надад өгсөн юм. Мөнгөө авсан даруйдаа л Америк явах хамгийн ойрын нислэгийн тийзийг захиалсан...
Хурдхан шиг нисэж очоод түүнтэйгээ ярилцахыг хүссэн.
Харин Жэннигийн явуулсан ганц мейл л шийдвэрийг минь орвонгоор нь эргүүлчихсэн юм. "Сэлиа Сэүн хоёр хамт амьдарч байгаа. Бас Сэлиа жирэмсэн гэсэн. Түүнийг одоо явуулсан дээр байх..."
Жэнни Сэүн хоёр үеэлүүд учир хэрвээ Сэлиагийн талаар ямар нэг юм сонсвол надад хэлээрэй гэж би Жэннигээс аминчлан гуйсан юм. Гэтэл эхний мейл дээр тэднийг хамт сурах гэж байгаа гэсэн байсан. Харин сүүлийн мейл дээр Сэлиаг жирэмсэн гэсэн.
Анх түүнээс гуйхдаа ийм мэдээ хүлээж авахаа мэдсэн бол хэзээ ч гуйхгүй байх байсан юм...
Би тэр мейлийг уншаад л Сэлиа хэдийн У Сэүний эмэгтэй болсныг ойлгосон юм.
Надад үлдсэн цорын ганц найдвар: Сэлиагийн гэдэсэн дэх хүүхэд миний хүүхэд байж магадгүй гэх бодол...
Сэлиатай холбогдож чадахгүй байсан учраас бардам зангаа бүгдийг нь хөсөр хаяан У Сэүнтэй холбогдохоор шийдсэн. Жэннигээс гуйн байж Сэүний утасны дугаарыг аван залгахад "...Бидний хүүхэд. Бидний дундуур орох тэнэг үйлдэл битгий л хийгээрэй дээ." гэсэн хариултыг авсан юм.
Сэүнтэй үерхэж, гэрлэсэн байсан ч надад хамаагүй. Нэгэнт тэр Сэүнийг сонгосон шүү дээ. Гэхдээ ганц л удаа уулзмаар байна... Ганц л удаа царайг нь харж, хоолойг нь сонсмоор байна... Болж өнгөрсөн бүхэн буруу ойлголт байсан гэдгийг л хэлмээр байна...
![](https://img.wattpad.com/cover/253681903-288-k752419.jpg)
YOU ARE READING
- LOSER or LOVER - /Completed/
RomansaДүр: Пак Чанёол, Кан Сэлиа, У Сэүн, Крис Ву, И Лиа. Төрөл: Романс Хүрч боломгүй холоос ч хоёр биенээ хайрлах хос хоёр замд нь тулгарсан маш олон саад давааг хэрхэн даван туулж байгаа талаар өгүүлнэ. Гол үйл явдал: Кан Сэлиа бол 4 жилийн турш ангийн...