-KRIS-

561 57 4
                                    

Chapter 1: How beautiful it is to
make someone smile.

***

Баяртай Кан Сэлиа!! Жаргалтай амьдраарай!

Түүний царай харагдахаа болих мөчид би жинхнээсээ ганцаараа үлдсэнээ мэдсэн юм.

Тэндээс гаран машинаа асаагаад гэр гэх газар луу жолоогоо заллаа. Надад тэндэхээс өөр очих газар, уулзах найз, энгэрт нь тэврүүлэх гэр бүл одоо байхгүй шүү дээ...

Онгоцны буудлаас холдох тусам хоргодоод харамсаад байгаа юм шиг энэ мэдрэмж дотор минь бага багаар ихсэхийг би эд эс бүрээрээ мэдэрч байв.

"ҮЛДЭЭЧ! БИТГИЙ ЯВ!!" Одоо ч хамаагүй эргэж очоод ингэж хэлээд ямар ч аргаар байсан хамаагүй түүнийг аваад үлддэг байж гэх ядмагхан бодол тархины хаа нэгтээгээс намайг өдөөн хатгана.

"Кан Сэлиаг дага! У Сэүн болон тэдний талаар мэдээллэ!"

Яаж ч өөртөө "Зүгээр л Сэлиаг явуул!" гэж хэлсэн ч эцэст нь би ийм шийдвэр гаргачихлаа.

Хэрвээ түүний хайртай хүн Сэүн байгаагүй бол би бууж өгөхгүй байх байсан юм.

Яагаад заавал Сэүн гэж? Кан Сэлиа...

Бас яагаад заавал Кан Сэлиа юм бэ? У Сэүн?...

Би ганцхан Сэлиаг ч биш, хамгийн сайн найзаа хүртэл алдчихлаа шүү дээ...

***

"Захирал аа... Яаралтай нэг зүйл олж мэдлээ. У Сэүн өнөөдөр хуримаа хийж байгаа юм байна."

"Юу?! Сэлиатай юу?"

"Үгүй ээ... И Лиа гэх өөр эмэгтэйтэй..."

"Тэгвэл Сэлиа яасан?!"

"Кан Сэлиа дөнгөж сая тэдний хуримын ёслол болж байгаа зочид буудал руу орчихлоо. Мэдээгүй бололтой."

. . .

Би дуудлагыг тасалсан даруйдаа машины түлхүүрээ шүүрэн аваад гэрээс гарлаа. Галзуу юм шиг л машин хоорондуур сүлжиж, сигналдан явсаар өглөөхөн ирсэн онгоцны буудал дээр ахин ирэв.

"Солонгос орох хамгийн ойрын шууд нислэг! Нэг хүн!!"

"Уучлаарай эрхэм ээ! Нислэг дүүрсэн байна. Та дараагийн..."

- LOSER or LOVER - /Completed/Where stories live. Discover now