Chapter 23: Гэрлэчихсэн.

635 80 4
                                    

"Чанёол~аа. Гэрлэлтээ батлуулцгаая."

"Үгүй ээ. Сэлиа. Яадаг ч байсан эхлээд ээж аавуудаасаа зөвшөөрөл авцгаая. Хоёулаа чадна аа." Чанёол намайг аргадах мэт ийн хэлэх аж.

"Бид гурав гурвуулаа хамт амьдраад зүгээр л байсан шүү дээ. Маргааш өглөө танай ээж аав дээр оччихоод шууд гэрлэлтээ батлуулъя. Би ахиж ааваас гуйж чадахгүй. Намайг алгадсан шүү дээ. Чамайг бас Чэёоныг тийм муухайгаар хэлсэн. Би ахиж тэр хүнтэй уулзахыг ч хүсэхгүй байна."

"Тэгсэн ч гэсэн чиний аав шүү дээ. Биднийг ойлгох болно оо. Сэлиа"

"Ойлгох байсан ч одоо бол биш. Бидэнд 7 өдөр л байгаа шүү дээ. Би охиноо чамаар овоглуулмаар байна. Дараа нь сургуулиа төгсөж ирээд тэднээр хүлээн зөвшөөрүүлэхэд болно."

"Тэгвэл эхлээд манай ээж аавтай уулзъя. Дараа нь шийдвэрээ гаргацгаая"

***

Маргааш нь бид гурав Чанёолын гэр лүү очлоо. Бидэнд айдас дүүрэн байсан юм. Ахиад өчигдөр шиг орчин хүлээж авах вий гэх айдас...

Гэтэл шал эсрэгээрээ байсан юм. Чанёол аавтайгаа таарамжгүй харилцаатай байдаг ч аав ээж хоёр нь биднийг баяртайгаар хүлээн авсан. Биднээс юу ч асуухгүйгээр "Өлсөж байна уу? Эхлээд хоол идэцгээе." гээд гарынхаа халуун хоол цайг хийж өгсөн. Солонгос хоолоо идээгүй үнэхээр удсан байсан шүү. Гэрийн халуун хоол хараад нулимс дуслуулах өдөр ирдэг л юм билээ.

Ээж нь "Май миний охин. Мах ид" гээд халбаган дээр минь хүртэл тавьж өгсөн гээч. Би өөрийнхөө гэрийг л иймээр төсөөлж байсан...

Бид хооллож дуусаад Чанёолын ээжид аяга таваг хураахад туслах гэхэд "Хэрэггүй ээ. Миний охин. Сууж бай." гээд гарыг минь ч хүргүүлсэнгүй. Чанёол ч толгой дохин гарыг минь атган сууж байлаа.

Ээж нь тавагтай жимс авчран ширээн дээр тавиад "Энэ бяцхан хүүхэд миний ач мөн биз дээ." гээд яриаг эхлүүлсэн юм. Бид итгэл муутайхан толгой дохичихоод доош харан суухад аав нь "Ашгүй дээ. Ийм хөөрхөн бэр бас ач охинтой болчих гэж." гээд инээлээ. Бид хоёул тайвшрах шиг болсон юм. "Тэгээд хүүхэдтэй болчихоод шууд хэлэхгүй яасан юм? Нууж байгаад охинд ямар нэг юм болсон бол яах юм?" гээд ээж нь Чанёолыг хөнгөхөн цохиод авлаа.

Үнэхээр сайхан байсан учраас би тэсэлгүй уйлчихлаа. Хэн нэгэн биднийг ингэж баяртайгаар хүлээж авч байгаа нь анхны удаа учраас... Төрүүлсэн эх минь хүртэл надад ингэж анхаараагүй байхад Чанёолын ээж надад санаа зовж байна шүү дээ.

- LOSER or LOVER - /Completed/Where stories live. Discover now