Chapter 32: Жан Ишин

524 63 1
                                    

Сэлиа-н талаас:

Зовхио дийлж ядан нүдээ нээхэд танил бус тааз угтлаа. Нүдээ эргэлдүүлэн орчин тойрноо харах гэж хичээсэн ч толгой хатгуулан өвдөж байв.

Өвдөлтийг тэсвэрлэн дээш өндийн босоод эргэн тойрныг ажиглахад гаранд минь хоёр ч дусал залгаатай байх агаад хувцасыг минь солиод торгон цагаан унтлагын хувцас өмсүүлчихэж. Нар мандаагүй байгааг бодоход хараахан өглөө болоогүй бололтой. Маш өргөн дээд зэрэглэлийн гэмээр ор, эргэн тойрон үнэтэй харагдах тавилгаар дүүрэн байх аж.

Ву гэр бүлийн байшин?

Хамгийн сүүлд хэдэн эрэгтэй хүмүүс намайг оролдоход нь би зугтсан. Гэвч тэд араас минь ирээд үснээс минь хүчтэйгээр зулгаасан. Үнэхээр их өвдөж байсныг санаж байна. Тэр үед нэг машин хурдтайгаар чиглэн ирээд урдхан талд зогсоход дотроос нь эрэгтэй хүн гарч ирээд их чангаар орилсон. Чанёол?? Тийм ээ. Чанёол шиг харагдаж байсан. Өндөр эрэгтэй хүн... Энэ хүртэл л санаж байна.

Гэхдээ Чанёол байх боломжтой гэж үү? Чанёол байсан бол би одоо Вугийн байшинд байж байна гэж үү?

Гэтэл хаалганы түгжээ дуугаран нэг танихгүй эрэгтэй орж ирлээ.

"Эзэгтэй. Таны бие яаж байна?"

-"Гайгүй ээ." Эзэгтэй гэж дуудаж байгааг бодоход үнэхээр Ву гэр бүлийн байшин мөн бололтой.

Өнөөх эрэгтэй хажууд минь ирэн дуслыг салгаж өглөө.

Тэр үед "Одоо гарч болно." гэх сонсож байсан хүйтэн хоолой үүднээс гарав. Эргэж харахад Крис Ву өнөөх хүйтэн харцаараа ширтэж байлаа. Нөгөө танихгүй эрэгтэй Крис Вуд бөхийгөөд бид хоёрыг өрөөнд үлдээн чимээгүй гараад явав.

Хаалга хаагдахтай зэрэгцэн хүйтэн хахир эрийн орилох дуу өрөөнд хадаж эхлэв.
"Кан Сэлиа! Чи тэнэг юм уу? Зугтах гээ юу? Эсвэл бичиг цаасан дээр миний эхнэр болчихсон гээд хаа яваа газраас чинь очиж авна гэж бодоо юу? Энэ бол зүгээр л бизнес гэрлэлт. Өөр юу ч биш!! Хайр, халамж алийг нь ч хүсээд хэрэггүй!"

Чанёол биш тэр байжээ. Багахан найдлага минь талаар боллоо. Гунигтай байна. Гэхдээ би энэ эрэгтэйд сул дорой харагдмааргүй байна. Хамаг зоригоо чангалан хүчтэйхэн дуугарахаар хичээлээ.

- "Би чамаас тийм юм хүсээгүй! Ирээдүйд ч хүсэхгүй!! Бас би зугтаагүй! Төөрчихсөн!! Чи зүгээр л хараал идсэн байшингаа хаана байдгийг нь анхнаасаа хэлчих хэрэгтэй байсан юм!"

- LOSER or LOVER - /Completed/Where stories live. Discover now