Чанёолын нүүр яг урд минь байна. Түүний царайг ийм ойрхоноос харж байгаа бараг анхны тохиолдол байх. Зүрх минь дэлбэрэх нь ээ. Хойш бага багаар ухарч байтал ундааны лаазан дээр гишгээд газар уначихлаа. Арай ч уначихаагүй байлгүй дээ гэж бодтол жинхнээсээ уначихсан байв.
"Яагаад бас уначихав даа? Ямар азаар юбка биш өмдтэй байгаа юм?" гэж бодон ичсэндээ бушуухан л дээш босох гэтэл Чанёол гараа над руу сарвайх нь тэр. Эрэгтэйлэг том энэ гар... Надад гарнаас нь барих зориг байсангүй. Гялз өөрөө гараараа тулан дээш бослоо.
Бантсандаа юу? догдолсондоо юу? хацар халуу дүүгээд эхлэв. Чанёол намайг харсаар л. Түрүүний зангидсан байсан хөмсөг нь бага ч болов тэнийжээ. Сая л нэг юм арай тайвшран, юм бодохтойгоо боллоо. Хоолойгоо засаад, "Хэн чамаас зугтсан юм? Гэнэт юу яриад байгаан?" гэж хэлчихээд түүний хариултыг хүлээсэн ч үгүй хурдхан шиг том том алхан цааш явав. Гэтэл "Чи намайг сонсоод өгч болох уу? Сэлиа" гэх хоолой намайг байран дээр маань гацааж орхисон юм.
Хойш эргэн түүнийг харвал хоосон гэхдээ ямарваа нэг шаналлыг нуусан гэмээр тийм нүдээр над руу харж байлаа. Би итгэл муутайхан толгой дохив. Чанёол хажууд ирж зогсоод "Одоо биш өдөр хэлье! Одоо жоохон тиймхэн байна" гээд доош харав. Би ч нэг асуух гэснээ болиод "Зза, тэмцээн эхэллээ. Чи тоглоно биз дээ. Явъя" гээд урд нь гаран алхлаа. Түүний харц байгаа байдлаас нь болоод сэтгэл нэг л тиймхэн болчихлоо.
Чамд юу тохиолдсон юм бэ? Пак Чанёол...
***
Миний хийх ажил их энгийн юм. Хөвгүүдийг тоглолт руугаа явахад нь хувцас, цүнхийг нь нэг өрөөнд хийж түгжээд түлхүүрийг нь өөртөө алга болгочихгүйхэн шиг хадгална. Ааан бас хөвгүүдийг дэг журамтай байлгана. Нэг их хэцүү юм байхгүй л юм шиг байна. 17 18тай том залуус биеэ даагаад явчихна шүү дээ. Миний хэрэггэж энд бараг л алга.
10 минутын дараа тоглолт эхлэхийг нэг сурагч надад ирж санууллаа. Хөвгүүдийн хувцасны өрөө рүү ороход тэд өмсгөлөө өмсөж байгаа бололтой дор бүрнээ л завгүй харагдана. Гэтэл гэнэт нэг нь "Миний нэг оймс хааччихав аа?" гээд л тэрүүгээр нэг хайгаад эхлэв. Тэр Минсок байлаа. "Үнэхээр хүүхэд шиг юм. Оймсоо хаана байгааг ч мэдэхгүй." гэж бодсон ч миний ажил юм хойно хамт хайлцав. Хамаг юмаа хаа сайгүй тавьчихсан. Холилдсон их хувцас. Тэмцээн бараг эхлэх гэж байхад арай гэж нэг юм оллоо. Минсок "Өө Thanks" гэчихээд оймсоо бушуу өмсөн, хөвгүүдтэй заал руу гүйцгээв. Би тэр хавийг янзлах гэснээ болиод хаалгыг нь түгжээд тэдний араас явлаа.
YOU ARE READING
- LOSER or LOVER - /Completed/
RomanceДүр: Пак Чанёол, Кан Сэлиа, У Сэүн, Крис Ву, И Лиа. Төрөл: Романс Хүрч боломгүй холоос ч хоёр биенээ хайрлах хос хоёр замд нь тулгарсан маш олон саад давааг хэрхэн даван туулж байгаа талаар өгүүлнэ. Гол үйл явдал: Кан Сэлиа бол 4 жилийн турш ангийн...