Chapter 44: Жантай гоймон

484 61 0
                                    

Өдөр хоног өнгөрсөөр... Ву гэр бүлийн бэр гэх нэрийг авсанаас хойш 2 сар өнгөрчээ. Өмнөхөөсөө ялгаатай нь би уйлж унжихаа больсон... Бас Крис миний хайртай хүнийг Сэүн гэж бодож байгаа учраас л хамгаалж байгаа гэдгийг мэдсэн. Тиймээс би илүү болгоомжтой байхын тулд Чанёолтой ахиж холбоо тогтоохгүй гэж өөртөө хязгаар татсан. Холын холд орших ч гэсэн энэ газраас гарах боломжтой нэг гарцыг олж харсан учраас нэг хоног ч алдахгүйн тулд завгүй амьдарч байна.

Крис бас би...

Бид Ву захирлын урд гар гараасаа хөтөлж, бие биенээ нялуунаар дуудаж, хамт инээлдэн аль болох дотно харагдахыг хичээсээр байгаа. Харин өрөөнд орж ирэн хаалга хаагдах мөчид тэр багаа тайлан, бие биенээсээ хурдхан шиг холдоно... Өмнөх шигээ бие биендээ хүрэхгүйгээр орныхоо хоёр талд унтна...

Ву захирал биднийг хүүхэдтэй болохыг шаардсаар байгаа. Гэвч бид түр зуур ч гэсэн аргацааж чадах арга олсон юм.

"Миний эрүүл мэндээс болоод хүүхэд олох магадлал тун бага. Тэгсэн ч бид хичээж байгаа..." Крис бид хоёр Жан Ишинээр Ву захиралд ингэж хэлүүлсэн... Гэтэл тэр Жан Ишинд намайг жирэмсэн болоход тус болох бүхий л зүйлийг хий гэсэн заавар өгсөн гээч... Үнэхээр инээдтэй... Түүнд нь өөр тивд ургадаг маш ховор, үнэтэй ургамлын тан хүртэл багтана... Жан Ишин хүн чанартай хүн байсан нь бидний аз болсон юм. Нэмээд мэдээж мөнгөнд дуртай...

Өнөөдөр бас л Крисийг ажилдаа биш надад илүү анхаар гээд ажилд нь явуулсангүй. Бараг энэ долоо хоногт 3 дахаа ингэж байна. Мин үйлчлэгчийг хүртэл явуулан энэ том байшин дотор өдрийн турш зөвхөн биднийг л үлдээнэ...

Харин ч энэ нь бидний хувьд маш том боломж болж байгаа гэдгийг Ву өвгөн мэдэхгүй. Бид өдрийн турш төлөвлөгөөгөө ярилцаж, Крис надад бизнесийн талаар ойлголт өгнө. Бас Ву группын үүссэнээсээ эхлээд өнөөг хүртэл юу юуг даван туулсан тухай ярина.

Компаний хамгийн том хувьцаа эзэмшигч нь Ву захирал... Гэвч түүний эзэмшиж байгаа гэх хувьцааны талаас ч их нь үнэндээ миний нэр дээр байгаа... Үүнийг хожим нь бүх зүйл бэлэн болсон хойно дэлгэх болно...

Түүний дараагийн том хувьцаа эзэмшигч нь Хуан захирал гэх хүн... Хуриман дээр уулзсан үзэсгэлэнтэй эхнэртэй эрэгтэй... ВуКан гэж хэлсэн тэр эрэгтэй... Ву захирал Хуан захирал хоёр тийм ч таатай харилцаатай биш... Хэрвээ Хуан захирал Ву захирлаас урвах юм бол бусад жижиг хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нар түүний талд орох магадлал маш их... Учир нь маш олон хүмүүс Ву захиралаас илүү түүнд итгэдэг... Гэвч Хуан захирал хэзээ ч урвахгүй... Түүний эзэмшдэг хувьцаан дээр бусад бүх жижиг хөрөнгө оруулагчдыг нэмэх юм бол Ву захирлын эзэмшдэг хувьцаатай эн тэнцэх болно. Тэгсэн ч тэрээр нямбай, нухацтай хүн учраас хэзээ ч ийм эрсдэлтэй шийдвэр гаргахгүй гэж Крис хэлсэн юм.

- LOSER or LOVER - /Completed/Where stories live. Discover now