Шарласан навчис өглөөний зөөлөн салхинд сэрчигнэх нь туйлын таатай сонсогдоно. Би хааяа нэг тэнгэр лүү ширтсээр сургууль руугаа ганцаараа алхаж байна. Сүүлийн жил учраас багахан догдлолтой хэр нь дараа жил ахиж ингээд сургууль руу алхахгүй гэж бодохоор сэтгэлд нэг л сонин байлаа. Манай гэрээс сургууль хүртэл 20 минутын зайтай. Азаар Чанёолын гэр сургуультай илүү ойрхон бас эсрэг зүгт байдаг болохоор анги руу орох хүртэл тааралдахгүй нь сайн хэрэг.
Өнгөрсөн жилийн энэ өдөр би Чанёолыг найз охинтой болсоныг анх мэдсэн юм. Шууд л оюун санаа хоосроод ирж билээ. Гомдоод ч байгаа юм шиг. Гэхдээ надад уйлж унжих эрх ч байхгүй шүү дээ. Ямар бид үерхэж ч байсан биш? Бидний хооронд ямар нэг харилцаа ч байсан биш?
Бас Чанёол ямар би биш дээ. Хэдийн 17той учраас хүнтэй үерхэх нь мэдээжийн хэрэг гэж өөрийгөө тайтгаруулж байсан маань саяхан мэт. Би энэ нөхцөл байдалтай өөрийгөө их хурдан эвлэрлээ гэж бодсон ч үгүй байсан юм.
Өнгөрсөн жилийн 12-р сард:
Өнөөдөр сургуулийн шинэ жилийн үдэшлэг болох өдөр. Заавал хос хосоороо орох ёстой. Мэдээж Чанёолтай хос болохгүй нь тодорхой. Учир нь түүнд Лиа байгаа шүү дээ. Лиа бол доод ангийн үнэхээр хөөрхөн, өндөр, туранхай загвар өмсдөг охин. Ямар ч эрэгтэй хүн түүнд дурлах байх. Надтай харьцуулах ч юм биш. Багш нарын зараалаас болоод би нүүрээ ч олигтой будаагүй байхад үдэшлэг эхлэх болчихлоо. Даашинзаа өмсөөд л хамт хос болж орох ангийнхаа хөвгүүнтэй хамт В1 давхарт байрлах урлаг заал руу явлаа. Доош шатаар бууж байхад Чанёол Лиа хоёр хөтлөлцчихсөн орох ээлжээ хүлээн зогсож байсан юм. Тэдний хамтдаа байгааг харах төдийд зүрхийг минь сийчээд хаях шиг болсон юм.
Би үүнийгээ мэдүүлэхийг хүсэхгүй байсан учраас инээмсэглэхийг оролдсон ч огт чадахгүй байв. Тэд хоёул харцаа над руу чиглүүлжээ. Тэр мөчид надад тэр хоёрын харцнаас өөр юу ч харагдахгүй, тэр их чимээ шуугиан ч ор тас сонсогдсонгүй.
Сэлиа чи сул дорой байж болохгүй шүү дээ...
Би хүйтэн харцаа тэдэн лүү шидчихээд дарааллын хойно очиж зогслоо. Ямар ч сэтгэл хөдлөлгүй царай гарган шал ширтсэн хэвээр дотогш орлоо. Дуу хөгжим, үзүүлбэрүүд тасралтгүй хангинасаар л. Үнэхээрийн ядаргаатай бас чихэнд чийртэй. Болдог сон бол гараад гүйчихмээр л санагдана.
Тэгэж явсаар үдэшлэгний ханхүү гүнж шалгаруулах уралдаан эхлэв. Бидэнд жижиг цаас өгөөд хамгийн үзэсгэлэнтэй гэж бодсон хосынхоо нэрийг бичээрэй гэв. Ангийнхан дуу нэгтэйгээр Чанёол Лиа гэж бичнэ шүү гэж шавдуулсаар миний хамгийн их үзэн ядаж буй хоёр хүнийг бичүүлчих нь тэр.
YOU ARE READING
- LOSER or LOVER - /Completed/
RomantikДүр: Пак Чанёол, Кан Сэлиа, У Сэүн, Крис Ву, И Лиа. Төрөл: Романс Хүрч боломгүй холоос ч хоёр биенээ хайрлах хос хоёр замд нь тулгарсан маш олон саад давааг хэрхэн даван туулж байгаа талаар өгүүлнэ. Гол үйл явдал: Кан Сэлиа бол 4 жилийн турш ангийн...