Chapter 34: Тангараглаж байна уу?

544 65 1
                                    

"Эхнэртэйгээ нэг өрөөнд унт!"

Энэ үг зөвлөгөө шиг биш тушаал шиг сонсогдсонд зүрх минь салганаж эхлэв. Крис Вутай нэг өрөөнд унт гэнэ ээ? Айдсаа дарж ядан доош ширтэн сууж байхад "Ойлгосон уу? Та хоёр." гэх ширүүн хоолой дахин гарлаа. Нуруугаар хүйт даагаад л явчихав. Юу гэж хэлэхээ мэдэхгүй самгардаж байхад Крис Ву түрүүлэн "Ойлголоо." хэмээн дуугарах нь тэр. Би ам дагуулан "З-за." хэмээлээ.

Оройн хоол өндөрлөтөл бид ахиж үг дуугарцгаасангүй. Хоолны дараа айдас дүүрэн Крис Вугийн араас алхан дээш өрөө рүү гарлаа. Хөгшин Ву бидний араас харсаар байгаа нь эргэж хараагүй байсан ч мэдрэгдэж байв.

Өрөөнд орж ирэхэд Крис Ву шууд л орон дээр гаран хэвтэх нь тэр. Би аль болох түүнээс холдохын тулд угаалгын өрөөг зүглэлээ. Тэнд хэсэг хугацаанд зүгээр л цаг өнгөрүүлэх гэж суусан юм. Гэтэл хаалга тогших дуу сонсогдон Крисийн хоолой гарлаа.

"Би угаалгын өрөөгөө ашигламаар байна."

Би сандран шууд л хаалга нээн хажуугаар нь зөрөн гарав. Тэр хэдийн унтлагын хувцасаа өмсчээ. Угаалгын өрөөнөөс гараад шууд л энэ өрөөгөөр дамжиж ордог өнөөх том хувцасны өрөөнд орон хаалгыг түгжив.

"Энэ залуу ямар нэгэн юм хийхгүй байлгүй дээ. Надад дургүй юм чинь хүрэхгүй байх." Миний өөрийгөө тайвшруулах гэсэн өрөвдөлтэй бодлууд... Анх энд ирэхдээ барьж байсан цүнхний дотор нуусан Чанёолын санал тавьсан бөгжийг гаргаж ирлээ. Үнэхээр үзэсгэлэнтэй юм... Миний амьдралын хамгийн сайхан өдрүүдийн нэг байсан сан... Би тийм гэж хариулсан...

Сувдан нулимснууд хацар даган урсана.

Гэтэл ахиад л хаалга тогших чимээ гарлаа. Би бөгжийг нуун, нулимсаа арчаад "Яах гээв?" гэж асуулаа.

"Зүгээр гараад ир! Би чамайг яах ч үгүй болохоор гараад ир! Кан Сэлиа!" Крис Вугийн хоолой өмнөхөөсөө арай л тайван сонсогдов. Түүний хөлийн чимээ холдоход би итгэл муутайхан өрөөнөөс гарлаа. Тэр цонхны хажуугийн жижиг буйдан дээр сууж байсан юм. Би зүгээр л зогсож байсан газраа хөдөлгөөнгүй зогсоно.

"Кан Сэлиа! Хоёулаа бүгдийг тодорхой болгоё! Энэ өрөө бол миний өрөө. Чиний хувцасны өрөөний хажуугийн хаалга бол миний хувцасны өрөө. Би түрдээ ажлын өрөөндөө хонож байсан юм. Одооноос чадахгүй нь бололтой.

- LOSER or LOVER - /Completed/Where stories live. Discover now