Намуухан салхи салхилсан сайхан өдөр байна даа. Яг ийм өдөр л хэрэг тарих хэрэгтэй. Өнөөдөр багшийн журналын дэвтрийг сандлан дээр нь тавьнаа."Яа! Битгий муухай инээгээд бай!"
"Ө! Хэзээ ирсэн юм?"
Миний хэргийн хамтрагч Сылги. Нөгөө анги ч гэлээ хоолны цагаар хамтдаа хэрэг тарьдаг юм байгаан. Энэ уйтгартай өдрүүдийг үнэндээ Сылги бид хоёр л өнгө оруулж байна. Хичээл, шалгалт гэсэн диаграм дунд бага зэргийн шоглоом байхад зүгээр шт.
"Өнөөдөр яах гэж байна? Нээрээ манай ангийн Жонгүг чамд захиа өгсөн!"
Сылги ямар ч царайны хувиралгүй надад захиаг өглөө. Үнэхээр үнэн бололтой, Сылги яаж ч бодсон надаар арай—- аан, дээр нэг тоглож байсан юм байна. Тэгэхээр түүнд бас 100% ч итгэж болохгүй юм байнаа.
Захиаг нээн унштал, учир зүггүй хайртай дуртай үерхэе гэсэн юм байхгүй байв. Харин хичээлийн дараа зааланд уулзахыг гуйсан байв. Бараг танихгүй хүүхэд надаас яагаад ийм юм гуйдаг билээ?
"Гэхдээ би Жонгүг гэдэг хүүхэдтэй юм ярих битгий хэл харц тулгарч үзээгүй шт"
Сылги жуумалзан"Манай Жонгүг их ичимхий. Магадгүй чамайг холоос хардаг байсан ч юм бил үү."
Сылгигийн анги руу түүнийг дагаж явахаар шийдлээ. Жонгүг гэж ямархуу царай зүстэй хүү байна хармаар санагдаад болдоггүй. Ер нь ахлах сургуульдаа нэг хөөрхөн цагаахан үерхээд үзчихэд яахав гэж бодогдоод байгаа. Дурсамжтай шт, ээж аав болчихоод хүүхдүүддээ энэ ах нь ээжийнх нь анхны хайр гээд яриад сууж байвал бас зүгээр л байх.
"Тэр байна! "
Анги руу нь шагайн харваас, ёстой хөөрхөн хөвгүүн ном шагайчихсан сууж байх нь тэр. Надад таалагдаж байнаа!
"Орой уулзнаа!"
Сылги жуумалзан намайг шоолох зуурт, манай ангийн Жон Хусог гадилны хальсыг газар хаячихаад гүйчхэв. Ямар азгүй нь хальтирч унах нь уу гээд харж байтал биеийн тамирын том биетэй багш гүйж байгаад хальтраад унаад өгөв.
"Дахиад та хоёр уу!!!"
"Үгүй ээ багшаа бид хоёр—-"
"Дагаад яв!! Дахиж гадил идэхгүй болтол чинь шийтгэл өгнө дөө!!"
Буруугүй буруутан болчихлоо.
Ad/ za duusgaagui bicwep ix baigaa baij ysto uuclaapai ahah deepees xoish publish xiimeep sanagdaad baisn ymaa demjeed ogoopei🥺❤️
YOU ARE READING
•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•
FanfictionЭнгийн тайван амьдралд минь гэнэт нэг сэргэлэн охин гараад ирсэн.