(18)

464 51 1
                                    


Ангийн камерын бичлэгийг Намжүни олчихсон байв. Бүгдээрээ компьютерийн урд овоорон бие биенийгээ түлхэн, олигтой ч харж чадахгүй байлаа.

"Аа, яаа!! Том дэлгэцээр гаргаж болно штэээ!!"

Юнги гэнэт том дэлгэцтэйгээ санан орилход бүгдээрээ толгой дохин Намжүн болон Тэхён руу харлаа. Тэр хоёр ч олон таван үггүй, гялс холбочихов.

"Айнн?? Хари байсан юмуу? Дээбаккк! Уг нь надтай их л дотно байгаад байсан штэээээ!"

Нүдэндээ ч итгэж өгөхгүй нь ээ. Хариг уг нь найзаа л гэж бодож явдаг байсан юмсан. Ийм юм хийгээд явж байна чинээ бодсончгүй.

"Одоо шууд очоод энийг үзүүлчихье! Биеийн тамирын багшид!"

Сылги шууд л уурлан, Намжүны компьютерийг авж явах гэж дайрав. Намжүн болиулан, Юнги Сылгиг тайван байхыг хүслээ.

"Энийг аваад очвол, бид нар буруутна! Энэ бичлэгийг ингэж үзэж байгаа нь хууль бус!!"

Тэхён хөмсөг зангидан ингэж хэлэхэд, бүгд санаа нийлэн толгой дохилоо. Намжүн Тэхён хоёрын ачаар Хариг хэрэгтэн гэдгийг мэдэж авлаа. Ийм том нотлох баримтыг тамирын багшийн гарт оруулчихвал уг нь.... гол нь яаж оруулах вээ....?

Жонгүг гэнэт босож зогсоод, шийдэмгий гэгчинь хэллээ.

"Энэ бичлэгтэй плашийг тамирын багш руу илгээмжээр нэрээ нууцлаад илгээе. Харин Еэрим аа чи юу ч мэдээгүй юм шиг л байгаарай."

Жонгүгийн санал бүгдээрэнд нь таалагдан түүний хэлснээр хийхээр шийдлээ. Бурхан минь!!

Маш их баярлан,  Жонгүгийг чанга гэгчинь тэврэээд авав. Жонгүг ч инээмсэглээд л байв.

•••

Ангидаа юу ч болоогүй юм шиг уурлаад л сууж байлаа. Хари харин инээсэн шигээ ангид орж ирж байв. Яагаад надад тийм юм хийснийг нь ёстой ойлгохгүй нь ээ. Найз найз гээд л байсан... хмм.

"Юн Хари!! Яг одоо намайг дагаад яв!!"

Ашгүй илгээмж багшид очжээ. Багш хөмсөг зангидан орж ирээд чанга дуугаар ийн хэлээд гараад явав. Юн Хари... шангаа хүрт дээ.

•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•Where stories live. Discover now