"Юу??? Найз охион??"Үнэхээр Сылгигийн хэлснээр Юнги бид нарт найз охиноо танилцуулсан. Тэр хоёр бүр үерхээд гурван сар болж байгаа юм байна лээ. Юнгиг яаж ингэж удаан нууж чадсанг найзууд нь гайхаад бөөн юм.
"Жину гэдэг. Юнги убба найзуудынхаа талаар байнга ярьдаг байсан."
"...байсан гэнэ шүү, бид нар ямар үхчихсэн биш дээ!!"
Тэхён муухай царайлан амандаа бувтнах хэдий ч түүний хэлсэн бүхэн бидэнд сайн сонсогдож байв. Тэхёнд Жину таалагдаагүй бололтой. Тэхёний хэлсэн үгэнд Жину бантан юу гэхээ мэдэхгүй байв.
"Яа!! Ким Тэхён!!!"
Юнги уурлангуй Тэхёнийг нудраад авав. Найзуудыг муудалцуулж байдаг айхтар охин байна шүү.
Сылгид санаа зовон хартал, утсаа оролдон тоосон шинжгүй сууж байв. Аргагүй л, Сылги.
"Манайхаан, Еэрим бид хоёрт хийх ёстой зүйл байгаа юмаа, бид хоёр түрүүлээд бослоо. Хичээл дээр уулзая!!"
Жонгүг гарнаас хөтлөн бушуу тэндээс гарлаа. Юу болоод байгааг ч ойлгосон юмгүй Жонгүгийн ярихыг түр хүлээлээ.
"Манай ээж аав хоёр чамайг хоолонд урьсан! "
"Айнн?? Чи яагаад надад эртхэн хэлээгүй юм? Би ийм байдалтай очих юмуу?"
Жонгүг хэнэггүй гэгчинь толгой дохиж байв. Ийм байдалтай хадмууддаа харагдвал муухай юмсан. Анхны сэтгэгдэл үнэхээр чухал штэээ.
"Жонгүг а, дараа болвол яасан юм? Би яаж ийм байдалтай"
"Еэрим а, чи нэмж гоёж гоодох хэрэг ер байхгүй. Манай ээж аав хоёр миний дурласан тэр Еэримтэй л уулзхыг хүсэж байгаа, нэмж гоёсон Еэримд биш шүү дээ. Чи минь байгаагаарай хэнээс ч илүү үзэсгэлэнтэй!! "
Ааааүүүүүү~~~ энэ залуу хүн яаж аргалхаа мэддэг хүн шүү.
•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••
Жонгүгийн гэр лүү анх удаа орж байгаа, дээрээс нь ээж аавтай нь анх удаа уулзаж байгаа болохоор дэлгүүр орж бага сага юмс аваад орж байгаа. Гэхдээ л үнэхээр сандраад байх юм. Захирлын өрөө рүү орохдоо ч ингэж сандарч байгаагүй юмсан.
"Сандраад байгаа юмуу?"
Жонгүг инээчихсэн миний гар луу харж байв. Сандрахаараа гар ингээд салганаад байдаг л даа. Золиг чинь хүн шоолоод байгаа юм байх даа, хнннн.
"Битгий сандраа, би чамаасаа алхам ч холдохгүй дэг"
Жонгүгийн гэрийн гадаа ирэн дотогш орцгоолоо. Ээж аав нь хоёулаа бид хоёрыг хүлээж байсан уу гэлтэй үүдэндээ зогсоцгоож байв.
"С-Сайн байцгаана уу?, Намайг Кан Еэрим гэдэг. Танилцахад таатай байна!"
Бага зэрэг инээмсэглээд хэлтэл, ээж нь хүрч ирээд намайг том өрөө рүүгээ аваад явав. Хүүеэ Жонгүг а, алхам ч холдохгүй гээгүй юм уу..... Жонгүгийн аав Жонгүгийг наашаа ирэх гэтэл болиулаад цаашаа өөр тийшээ аваад явчихлаа...
Эээээээ Жонгүг аааааа
Ad/ Happy New Year!!!❤️🔥❤️🔥🎄. Өнөөдөр оны сүүлийн өдөр юм байна даа, аль болох олон шинэчлэлт өгөхийг хичээнэээ❤️