Жонгүг гэрт хүргэж өгчхөөд өөрөө хурдан хариа хэрэгтэй гээд яваад өгсөн. Надтай инстаграм хаягаа солилцоод, дугаараа бас солилцоод тэгээд л яваад өгсөн дөө. Эцэг эх нь их журамтай хүмүүс болохоор гэртээ оройтож ирвэл уурлана гээд байсан."Би ирлээ, ээж."
Аав ажлаасаа ирээгүй байгаа бололтой ээж ганцаарахнаа буйдан дээр, унтраалттай зурагт ширтээд сууж байна. Ямар нэгэн юм болсон бололтой, ээжийн царай нэг л эвгүй.
"...мм, Еэрим ирчихсэн үү? Өлсөж байна уу? Гараа угаагаад хоолоо халаагаад идчих. Ээж нь жоохон тиймхэн байна"
Ээжид ямар нэгэн асуудал гарахын хувьд ч гарсан бололтой шүү. Уйлсан бололтой, нүд нь үл ялиг хавдаж. Би үнэхээр юу болоод байгааг мэдэхгүй байгаа ч, ээжийгээ ганц тэвэрчихсэн нь дээр байх.
"Ээж, та зүгээр үү? Ямар нэгэн муу юм болсон юмуу? Нэг л уйлчихсан юм шиг харагдаад...?"
Ээж санаа алдан, миний хацрыг зөөлнөөр илж байв. Ээж байн байн санаа алдаж байгаад, юу юугүй уйлчих гээд нүдэнд нь нулимс цийлэгнээд ирэв.
"Еэрим аа... аав ээж хоёр нь бага зэрэг муудалчихсан... гэхдээ яагаад ч юм ээж нь буруутай юм шиг санагдаад байх юм. "
Ээж аав хоёр ганц хоёр удаа ингэж муудалцахын хувьд муудалцаж байсан л даа. Гэхдээ аав ингэж гэрээс явж байгаагүй сэн. Яаж ч уурласан өрөөндөө л ороод хэвтчихдэг байсан юмсан. Үнэхээр их уурлажээ...
"Та буруутайгаа мэдэж байгаа юм бол залгалдаа... ээжээ, та өөрөө хэлдэг дээ. Буруугаа мэдэж байгаа бол уучлалт гуйгаад түрүүлээд оч гээд..."
Ээж үл ялиг инээмсэглэл тодрууллаа. Ээж аав хоёр минь учраа олчих байх гэж найдаад, өрөөндөө орлоо. Тэгж их санаа минь зовохгүй байхыг бодоход удахгүй эвлэрчих байхаа.
•••
Гэрийн даалгавраа бараг л хийж дуусах гэж байтал утсанд зурвас ирлээ. Жонгүгаас ирж. Гэртээ ирчихсэн, бас ээж аав хоёр нь хаана байсан талаар нь асууж баахан шалгаасан тухайгаа нэг нэгэнгүй бичжээ. Ёстой хөөрхөн. Хариу бичиж байтал Жонгүгаас зурвас ирж байна.
"Битгий хариулаа. Би чамайг унтсан эсхийг чинь л шалгасан төдий. Унтаагүй юу хийж байсан юм? Яг одоо унт!!? Өглөө би очиж авнаа"
Гэсэн байв. Хммм... хөөрхөн байнаа, ёстой хөөрхөн. Яаж ийм хөөрхөн хүн ийм аймаар ертөнцөд амьдарч чадаж байнаа. Би л хамгаалагч нь болохоос биш.
Жонгүг унт гэсэн юм чинь, гялс унтнаа.
Ad/ onc ymgu