Гудамжаар энэ тэрүүгээр юм сонирхож явсаар бүр өлсчихлөө байна. Жонгүгт ямар нэгэн юм ямар өхөөрдөм байгааг харуулхаар л аваад өгье гээд дайрчих юм. Мөнгөтэйгөө гайхуулах гээд байна уу, үгүй юу."Өлсөхгүй байна уу? Хоёулаа энэ хавиас догбугги авж идье"
Жонгүг толгой дохин, бид ойр хавьд дажгүй хоолны газар байгаа эсхийг нягталлаа. Харж харж, зүүн талд байгаа 'эмээгийн хоол' гэсэн нэртэй хоолны газар л дажгүй санагдаж байна. Манай эмээгээс ялгаа юу байхав.
"Тийшээ орох уу? "
"Тэгье ээ"
Жонгүг инээгээд л зөвшөөрөөд байх юм. Уг нь өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй юмсан. Энэ хүүхдэд хэдэн юм заахаас биш. Надтай байхдаа ч яахав, намайг байхгүйд дээрэлхүүлээд байж болохгүй шүү дээ.
"Жонгүг аа, чи яг үнэнээр нь хэлээрэй. Болзоо эхэлснээс хойшхи бүх зүйл яг жинхнээсээ чамд таалагдсан уу?"
Жонгүг ийш тийшээ хараад л байв. Таалагдаагүй байх нь ээ.
"Хэлэл дээ...? Таалагдаагүй бол таалагдахгүй байна гэдгээ шууд хэлчихэж бай! Чи хүчээр хийх ёсгүйшт. Чиний эрх зөрчигдөнө!"
"...мэдэж байгаа. Гэхдээ чи үнэхээр хөөрхөн инээмсэглээд байсан болохоор би яаж дургүй гэдгээ хэлэх юм? ..... яасан ч чадахгүй ээ. "
Күэ, том нүдээрээ харж байгаад л хүн ичээгээд хаячих юмаа. Хөөрхөн гэнэ шүү. Ээж ааваасаа өөр хүнээс ийм үг бас сонсдог байжээ. Үнэхээр их догдлож байна, гол нь Жонгүг хэлсэн болохоор л илүү их догдлоод байх шиг байна. Хихи.
"Эндээс гараад би чамайг хүргэж өгнөө! Хадам ээж аавдаа муу хүргэн болохгүй шүү!"
"Үүүүүүү~Жон Жонгүг үерхээчгүй байж шууд хадам гэж дуудаж болох юмуу?"
Жонгүг толгойгоо илэн, бага зэрэг ичиж байв. Гэхдээ Жонгүг шиг сайн хүүтэй үерхэж байгааг мэдвэл ээж аав хоёр загинахгүй байхаа.
"... өнөөдрөөс эхний өдөр шүү! Жон Жонгүг!"
Уг нь кино, драма дээр эрэгтэй нь ингэж хэлдэг л дээ гэхдээ ихэнх биш арай онцгой баймаар санагдаад байна. Тэгээд ч хоёулаа л бие биедээ талтай бол аль нь ч түрүүлж алхам хийсэн яахав дээ.
Жонгүгийн хацар ягаан туяа татчихлаа. Ёстой эгдүүтэй байнаа ㅠㅠㅠ
Ad/hhe
YOU ARE READING
•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•
FanfictionЭнгийн тайван амьдралд минь гэнэт нэг сэргэлэн охин гараад ирсэн.