Writer's POVМинхёний царай нэг л базаахгүй хэвээр явсаар, багш нарын өрөө рүү орлоо. Тэр ангийнхаа багшийг хайн ширээ рүү нь очтол багш нь байсангүй. Минхён буцан гарах гэж байтал багш нь ороод ирэв.
"Ө, Минхён!! Юу хийж яваа юм? Одоо би орохгүй биздээ?"
"Багшаа... түр надтай уулзаадхаач!!"
Багш нь бага зэрэг гайхсан ч Минхён үнэхээр нухацтай хэлсэн учир олон таван үггүй түүний араас гарлаа.
"Нөгөө... Үри дахиад харагдаад эхэлсэн юм шиг байна!"
Багш нь ууж байсан халуун кофендоо хахаж цацан Минхён руу үнэхээр үү гэсэн шиг харж эхлэв.
"Юу? Яагаад? ... дахиж харагдахгүй гэж тэр удган хэлсэн дээ?"
"Шинэ сурагч харсан байсан... түүний талаар надаас асуугаад байсан. Багшаа энэ асуудлыг шийдэхгүй бол дахиад сурагчид аюултай болж ирнэ!!"
••••••••••••••••••••••••][•••••••••••••••••••••••••
Жонгүг шалгалтандаа бэлдэн номын санд сууж байх аж. Найзууд нь өнөөдөр амжихгүй гээд тэр ганцаархнаа сууж байгаа юм. Жонгүгийн утсанд тасралтгүй зурвас ирэх ч тэр нэг ч сонирхож харахгүй байх аж.
"... ө, энд байжээ! "
Өнөө Үёон гэх охин Жонгүгийн дэргэд ирээд суучхав. Жонгүг санаа алдан түүнийг тоохгүй байхыг хичээж байв.
"Яасан бэ? ... би чамайг бариад идчихгүй штээ!! Миний зурвасыг яагаад үл тоогоод байгаа юм?"
"Хмм... би найз охинтой, хүн гуай. Надад эмэгтэй найз ерөөсөө ч хэрэггүй болохоор намайг тайван орхи, мм?"
Жонгүг ингэж хэлж байхдаа үнэхээр догь харагдаж байсныг нуух юун. Үёон түүнээс холдох гэж яарсангүй. Түүний юу хийж байгааг дагуулж хараад л байв. Жонгүгт ядаргаатай санагдаж байгаа нь илт байв.
"... Кхм! Жонгүг а"
Жонгүг эргэж хараад томоор инээмсэглэв. Түүний найзууд ирсэн байв.
"Бид нар бэлэгтэй ирсэн дээ!!"