Өнөөдөр уг нь буцах ёстой. Гэхдээ Сылги ээж аав руу ярьж хоёр цаг гаруй гуйсны эцэст намайг хоёр хоног Сылгигийнд байж болно гэсэн. Сылги надад юу болсноо яг тодорхой хэлэхгүй зүгээр л хаашаа ч юм гөлрөөд суучих юм. Гэнэт намайг явуулахгүй, хажуудаа хориод байгаа нь ч сонин байна."... хоол идэх үү? Гарах уу? Тоглох уу? Караоке орох уу? "
Сылги толгой сэгсрэн"Зүгээр хоёулангийнх нь байнга очдог савлуур луу явъя!!"
Би толгой дохин, Сылгиг сугадан гэрээс нь гарлаа. Үнэхээр нэг юм ч болохын хувьд болжээ. Гол нь яаж яриулах вээ... Сылги ч нэг дуугаа хураачихвал эцэс төгсгөлгүй шүү.
Савлуур дээр ирснээс хойш, эргэн тойрны талаар, тэнгэрийн талаар л ярьлаа.
"Хэцүү байна уу? Сылги, надад хэлчихвэл бага зэрэг гайгүй болох байх"
Сылгигийн нүдэнд нулимс цийлэгнээд ирэв. Савлуураас буун, Сылгигийн урд очиж суутал цурхираад л уйлаад ирэв. Гэр бүлд нь асуудал байхгүй л байсан даа.
"Уйлаад аваа... сайн уйлаад ав!!! "
••••••
"... би... сэтгэлээ илчилж амжихгүй хаягдчихлаа..."
"Айн?? Хэнд?"
Сылгиг хайраас болж уйлсан гэдэгт итгэж өгөхгүй нь. Хайраас болж уйлаад байгаа хүмүүсийг өөрөө гайхаад байдаг байсан. Найзыг минь ингэтэл нь өөртөө дурлуулсан хөвгүүн хэн юм бол, гайхалтай л нэгэн бололтой.
"... Юнгид... түүний сонирхоод байсан пүүзийг аваад гэрийнх нь гадаа очсон юм л даа... гэхдээ... тэр найз охинтойгоо цуг байсан... "
"Айнн??Юнги найз охинтой юмуу??"
Сылги толгой дохин, санаа алдлаа. Юнгид сайн болчихжээ... дасаж дурлана гэдэг.
•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••
Жонгүг Еэримийг дахиад хоёр өдөр үлдэж болно гэдгийг сонсоод бөөн баяр болж байв. Түүнийг сүүлийн үед нэг л аз жаргалтай байгаад байгааг гэрийнх нь анзаараад эхэлжээ.
"Миний хүү, сүүлийн үед их жаргалтай болжээ. "
Жонгүг хоолойгоо засан"... я-яасан ээж?"
"Ммм.... Миний царайлаг хүүг ингэтэл нь жаргалтай болгоод байгаа охиныг нэг харчихсан... гэртээ уриач. Ээж нь сайхан гараа гаргаж хоол хийж өгье л дөө..?"
Жонгүг ч дургүйцсэнгүй. Ээжийнхээ санааг дэмжих шиг болов. Аав нь ч мөн ээжтэй нь адилхан санаатай байгаагаа хэллээ. Жонгүг маргааш оройн хоолондоо Еэримийг урихаар тохирч орхилоо.