Жонгүгийн ээж аав үнэхээр найрсаг хүмүүс юмаа. Жонгүгийг сайн хүүхэд байгаад нь гайхах юм алга. Ийм ээж аавтай хүн тийм төлөвшилтэй болж өсөхгүй гээд яах билээ. Ийм мундаг хадмуудтай болж болох юм болов уу даа, над шиг хэрэг таригч сайн бэр болж чадах байгаа.... Гологдох вий гэхээс айгаад байх чинь."Жонгүг аа, ээж аав чинь намайг голоод чамайг өөр гоё охинтой суулгана гэвэл яанаа..."
Жонгүг над руу харж байснаа учиргүй инээд алдаад эхлэв.
"Миний мэдэхийн гоё охин гэж Еэримээс өөр байхгүй дээ... манай ээж аав хоёрт чи таалагдсаан! Би мэдэж байна!!"
Жонгүг духан дээр минь зөөлөн үнсээд тэвэрлээ. Маргааш өглөө эрт буцна гэхээр нэг л толгойд бууж өгөхгүй юм. Дахиад л холдоно гэхээр нэг л эвгүй.
•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••
Явахдаа бэлдэн цүнхээ тэвэрсээр Сылгигийн гэрээс гарлаа. Найзууд бүгд хичээлтэй болохоор хэн нь ч намайг суулгаж өгж чадахгүй гэсэн. Гэхдээ тэр нь ч дээр байх. Харчихвал үлдчих гээд хэцүү.
Автобусандаа суухаар явж байтал хойноос Жонгүгийн хашхирах сонстлоо. Гайхан арагш хартал <Еэрим ❤️. > гэсэн самбар барьчихсан зогсож байв. Сылги ч мөн ирчихжээ. Нүднээс нулимс урсан, тэр хоёр дээр очлоо.
"Хичээлээ тасалчихаж байгаа юмуу?"
Жонгүг толгой дохин"чамайг харахгүй бол яг ардаас чинь явчих юм шиг санагдаад. Еэрим аа, хайртай шүү"
"Мангар!!!"
Жонгүгтай тэврэлдээд зогсож байтал хажууд Сылгигийн хоолойгоо засах сонстов.
"Ганц бие хүний урд бүтэн драма үзүүлчих юмаа даа? Алив тэврэе! Хурдан ирээрэй!!!"
Автобусны хөдлөх цаг тулчихсан учир олигтой ч салах ёс хийж чадалгүй автобус руугаа гүйлээ.
Ад/ 4юмуу 5 хэсгийн дараа дууслаа даа
YOU ARE READING
•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•
FanfictionЭнгийн тайван амьдралд минь гэнэт нэг сэргэлэн охин гараад ирсэн.