Өнөөдөр бол миний тэгж их хүсэн хүлээсэн ЭЕШ болох өдөр. Гэхдээ ... яг баярлах ёстой үгүйгээ мэдэхгүй нь. Нэг талаараа Жонгүгтай уулзана гээд гоё ч гэсэн, нөгөө талаараа ЭЕШ -ээ сайн өгөх эсэхээ мэдэхгүй нь. Бэлдээд байсан хэрнээ л яг ингээд бодохоор бодогдож байгаа ямар нэгэн онол, тоо юу ч бодогдохгүй байна. ЭЕШ-дээ унавал Жонгүгтайгаа сууж чадахгүй штэээ....Сургуулийн гадаа ирэн, ээж аав руугаа нэг даллачихаад орлоо. Ээж аав хоёр надаас илүү сандарсан харагдаж байна. Ганц охиных нь ирээдүй шийдэгдэх болохоор аргагүй л байх.
*нөгөө талд*
Жонгүг найзуудыгаа хүлээн, бугуйн цаг руугаа байн байн харах аж. Шалгалт эхлэх цаг нь дөхөөд байв. Жонгүг тэсгэл алдан бүгдээрээ байдаг групп руугаа зурвас илгээлээ.
"Яа,яа Жонгүг аа."
Намжүн амьсгаадчихсан Юнги Тэхён хоёрыг хоёр талдаа нэг нэгээр нь чирчихсэн ирж байв. Юнги эвшээчихсэн нүд нь анилдаад байв. Харин Тэхён гартаа хоёр гурван дэвтэр барьчихсан цээжлээд байгаа бололтой байв.
"Сылги яав аа? Та гурав чинь яасан уддаг юм?"
Юнги бугуйн цагаа харан "10 минут байнаа. Харж л байя"
*****************
Шалгалт дуусчихлаа.
Үнэхээр маш хурдан болоод өнгөрчихсөн. Сүүлийн хэдэн асуултын асуултыг нь ч ойлгосонгүй. Юу болоод байнаа... сүйрлээ... ингээд дууслаа.
Сургуулиас гартал ээж аав хоёр хүлээж байв. Ичиж байна... өнгөрсөн хугацаанд хичээлээр түрий бариад гэрийн ажилд ч ер туслаагүй шт. Тэгснээ шалгалтаа олигтой өгсөн ч юм байхгүй...
"Заа~ хоол идэхээр явах уу?"
Ээж цүнхийг минь аваад аав руу харж байв. Шууд шалгалтын талаар асуугаагүйд баярлаж байна. Миний сэтгэл зүрх ямар байгааг мэдэж байгаа юм шиг.
"Еэрим... Жонгүгтай уулзах өдөр нь дөхөөд баярлаж байна уу?"
Толгой дохитол ээж инээмсэглэн толгойг минь илэв.
"Шалгалтандаа унасан ч бай тэнцсэн ч бай... чамайг Жонгүгтай үерхэхийг бид хоёр зөвшөөрнө. Тэнцсэн байвал үнэхээр баярламаар ч гэсэн... чи өнгөрсөн хэдэн хоногт үнэхээр хичээж хичээлээ хийсэн... тэр чинь л хангалттай. Миний охин юу хүсэж байна тэрийгээ л хий. Харин дараа нь гарах хариуцлагыг ч гэсэн өөрөө үүрэх ёстой шүү"
YOU ARE READING
•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•
FanfictionЭнгийн тайван амьдралд минь гэнэт нэг сэргэлэн охин гараад ирсэн.