Жонгүгт гэрийн хорионд орсноо одоохондоо хэлээгүй байгаа. Ээжийг маань дээр үеийн үзэл бодолтой гээд ойлгочих байх. Тэгээд ч, ээж утас хураагаад авчихсан юм хойно...Гэхдээ л... намайг үнэхээр хайрлаж хамгаалаад тийм юм хийснийг нь мэдэж байгаа ч... хэлэх үг ч олдохгүй юм байна.Ер нь, яагаад намайг өөртэйгөө адилхан гэж бодоод байгаа юм бол. Төрсөн охин нь мах цусны тасархай нь ч гэлээ... бид хоёрын үе чинь өөр шт.
"Еэрим! Өглөөний цайгаа уу!"
Цүнхээ тал дээрээ үүрчихээд, өрөөнөөс гарлаа. Аав утсаа оролдон, хааяа нэг ээжийн асуултанд хариулсан шиг сууж байв.
"Еэрим, зүгээр үү? Царай нь жоохон цонхигор харагдаад байх чинь"
Аавын өөдөөс зүгээр л инээмсэглэлээ. Ямар ээж намайг гэрийн хорионд оруулсан гэлтэй биш.
•••
Жонгүг санаа алдан, Еэрим рүү байн байн зурвас бичиж байв. Тэр Еэримтэй хамт хичээлдээ явах гээд мааш эрт гэрийнх нь гадаа ирчихсэн, хүлээгээд зогсож байгаа юм. Еэрим түрүүлээд явчихсан юм болов уу гэсэн бодол ч түүнд төрж байв.
Гэтэл, тэдний гэрийн хаалга нээгдэн Еэрим гараад ирэв. Жонгүг бөөн баяр болон яарсаар Еэримийн дэргэд очлоо.
"Еэрим аа!"
Еэримийн царай нэг л базаахгүй болж ирэн, Жонгүгийн гарнаас хөтлөөд, бушуу гүйж эхэллээ. Жонгүг юу болоод байгааг ойлгоогүй ч яагаад ч юм түүнд ингээд гүйх цаанаа л нэг гоё санагдаж байв.
Еэримийн гэрээс холдон, Еэрим гүйхээ болин зогслоо.
"Яагаад ирсэн юм бэ? "
"Хамтдаа сургууль руу явах гээд л. Яасан юм?"
Еэрим толгой сэгсрэн "Танайх манайхаас хол биздээ? Зүгээр сургууль дээр очоод уулзсан ч болно шт"
Жонгүг гүнзгий амьсгаа аван"үгүй ээ.. чамтай хамт байхын тулд би хэдэн мянган бээрийг ч туулж чадна. "
Еэрим амьсгаадхаа болин, багагүй ичин Жонгүг руу харж байв. Жонгүг инээмсэглэн Еэримийг ширтэх аж. Еэрим одоог хүртэл Жонгүгийг хөтлөсөн гараа тавиагүй байлаа.
YOU ARE READING
•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•
FanfictionЭнгийн тайван амьдралд минь гэнэт нэг сэргэлэн охин гараад ирсэн.