Биеийн тамирын цаг дээр биеийн тамирын багшийн журнал алга болсон хэрэг гараад ангиас хэнийг ч гаргахгүй, багш тас хаалга хаачихсан. Уг нь сүүлийн цаг, хичээл тараад Жонгүгтай урд хаалган дээр уулзхаар болсон юмсан. Би ч ёстой муриач охин боллоо доо."Цүнхээ ширээн дээрээ гаргацгаа! Ямар ёс жудаггүй амьтан журналыг минь хусаж чадаж байнаа!!!?"
Багш их л уурласан харагдана. Нэгдүгээр салаанаас эхлэн хүүхдүүдийн цүнхийг онгичин, бүх зүйлийг нь гаргаж байв. Миний ээлж ирэн, би цүнхээ доош нь харуулан сэгсэрлээ.
"Хөөе хөөе! Кан Еэрим!! Энэ одоо юу болж байнаа? Айн? Уг нь хамгийн гайгүй гэнэн томоогүй зантай ухааны юм бодоод явж байсан чинь ёстой дагзруугаа цохиуллаа даа!! Намайг дагаад яв!!"
Итгэж өгмөөргүй юм. Яагаад энэ журнал миний цүнхэнд явж байдаг билээ...? Бурхан минь!! Ямар юм нь миний цүнх рүү шургуулчихав?...
Ангийн хүүхдүүд над руу маш муухайгаар харан хоорондоо шивэр авир хийж байв.
"Үгүй ээ, би биш!! Энийг би аваагүй!! Энэ би биш гээд байхад даа!!! Би бишээ!!! БИШ ГЭЭД БАЙНА!!!"
"Тэгээд чи биш юм бол яахаараа чиний цүнхнээс миний журнал гарч ирдэг юм? Чи надаар тоглоод байгаа юмуу? Хурдан хэргээ хүлээвэл дээр байх шүү! Ядаж сахилгын шийтгэл аваад дуусах биз!!"
Тамирын багш юу ч болоогүй юм шиг ингэж хэлчхээд намайг багш нарын өрөө рүү дагаж явахыг шаардлаа.
•••
Жонгүг Еэримийг хүлээн удтал сууж байгаад сургууль руугаа орлоо. Еэримийн ангийн гадаа очин, Еэримийг хайтал түүний суудал хоосон байв.
"Юу вэ, намайг хаяад явчихсан юм байхдаа?"гэж бувтначхаад "Еэрим хаачсан юм бол?"хэмээн ангийнх нь хүүхдээс асуулаа.
"Багш нарын өрөөнд байгаа"
Жонгүг гайхан, юу болсон байж болох талаар таамаглаж ядсаар багш нарын өрөөний гадаа ирлээ. Тэр сэм хаалганы завсраар хартал Еэрим хамаг байдгаараа муухай царайлаад сууж байв.
Ad/ aimp ziwuunee