Өөрийнхөө хийгээгүй хэргээс болж өдөр болгон заалны шалыг зүлгэж байна. Хоёр гар минь салж унах нь ээ. Эхний өдөр, Жонгүг надад туслах гээд над дээр ирсэн чинь тамирын багш хөөгөөд явуулчихсан. Яагаад намайг хулгайлсан гэж боддог байнаа!!"ААЭЭЭЭШШШШШШШШ!! ДУРГҮЙ ХҮРЖ ҮХЭХ НЬ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ!"
Зааланд ганцаараа л байгаа юм чинь гээд шууд орилж орхитол, хаа нэгтэйгээс инээх чимээ дуулдаад эхлэв. Юу вэ юу вэ заалыг сүнстэй гэж яриад байдаг ч үнэн гэж бодоогүй штээ. Юу вэ юу вэ юу вэ. Бушуу явах минь.
Шалны алчуураа хувинтай ус руугаа чулуудчихаад, хувинтай усаа хоёр гараараа өргөн баавгай шиг том том гишгэлэн гүйх алхахын дунд яван заалнаас гарлаа.
Заал угаахаас дор юм битгий л болоосой доо.
••••
Ядарч үхэх гэж байгаа амьтан өнөө хэдийнхээ нуувчинд ирлээ. Жонгүгийн найз манай Сылги нийлээд миний цүнх рүү журнал хийсэн хэрэгтэнг барих гээд ангийн камерын бичлэгийг хак-дах арга хайж байгаа юм. Энэ байр Юнгигийн нуувч гэсэн, тэр хааяа хааяа энд ирж ганцаараа хоол иддэг гэл үү дээ.
Ямартай ч их сайн хөвгүүн.
"За юу болов доо"
Намжүн Тэхён хоёр компьютерийн урд суучихсан Сылги Юнги хоёр хов базаад хаха хуху хийгээд сууж байв. Энэ хоёр чинь уг нь эхлээд биенээ үзэхгүй л байсан даа.
"Ө, Еэрим аа. Ядарч байна уу? Би гарыг нь бариад өгөх үү? Алив наашаа суучих!"
Аягүүү~~~ яаж яваад ийм сайхан хүнтэй үерхчихэв дээ. Намайг нэг хараад л юу хүсэж байгааг минь мэдчих юмаа. Жонгүг бананатай сүү задалж өгчихөөд миний гарыг зөөлөн зөөлөн барьж эхэллээ. Үе үе харц тулгаран тэгэх болгонд тэр инээмсэглээд ичээд байв.
"Олчихлоо! Хэн хийснийг!!"
YOU ARE READING
•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•
FanfictionЭнгийн тайван амьдралд минь гэнэт нэг сэргэлэн охин гараад ирсэн.