(38)

488 42 5
                                    


"Еэрим а! Жонгүг алга болчихгүй штээ! Наад гараа тавиач ээ!!"

Юнги бид хоёрыг шоолсон аязтай ингэж хэлэхэд нь нэг муухай харчхаад Жонгүгтай бүр л наалдаад суув. Яагаад ч юм Жонгүгийг өөрөөсөө холдуулвал бүр алдчих юм шиг мэдрэмж төрөөд байна. Юу ч болсон энэ гарыг хэзээ ч тавихгүй дээ!

Жонгүг толгойг минь илээд хацар дээр зөөлөн үнслээ.

"Еэрим а~ одоо хоёулаа дахиж нэгнээсээ ерөөсөө холдохгүй! Энэ атгасан гараа ч дахиж тавихгүй болохоор чи битгий залхаарай! Миний чамайг гэх хайр дуусна гэж байхгүй ээ"

Сэтгэл хөдлөн Жонгүгийн гаран дээр үнслээ. Гэнэт хажуунаас дэр нисээд ирэхээр нь хартал найзууд муухай царайлаад сууж байв.

Намжүн"Яа! Энд та хоёроос бусад нь ганц бие! Яасан хэцүү хос вэ? "

"Ө! Юнги хостой биш юмуу?"

Юнги салсан гэдгээ хэллээ. Сылги рүү хартал тэр зүгээр инээв. Сылги сэтгэлээ татсан болов уу, эсвэл зүгээр л нуугаад байгаа юм болов уу.

Тэхён аягатай ундаа ширээ рүү зөөж байгаад өнөө дэрэнд тээглээд унаад өгөв. Бүгд Тэхёнийг шоолон түүний зураг бичлэгийг хийж авч байв.

"Яааа! Миний хацар дух өвдөж байна! Та нар ямар хөгийн найзууд вэ!"

Намжүн Тэхёнийг тайтгаруулах шиг тэврээд, толгойг нь илж байв. Бүгдээрээ инээлдэн, Юнги бичлэг хийж байв.

Юнги" За манай нялуун хос хэдэн үг хэлээч?"

Жонгүг хоолойгоо засан"Найзууддаа маш их хайртай шүү! Хэдүүлээ өвгөн эмгэн болтлоо найзлана шүү! Юу ч болсон эвлэрэх зай үлдээж байна шүү!... Еэрим а! Хоёулаа их сургуулиа төгсөөд гэрлэцгээе!!"

Ad/ 38 part iin tupsh xamt baisand bayplalaa❤️‍🔥

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 12, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•Where stories live. Discover now