(26)

424 50 4
                                    


Явцын шалгалтандаа алуулж байна. Би яагаад хичээлээ ойлгоод сонсож чаддаггүй байнаа. Бүх хичээлийн сэдэв Жонгүг байсан бол онц сурахгүй юу. Жонгүгтай захиагаар харьцаж л байгаа. Өнөөдөр Жонгүгаас захиа ирэх өдөр.

Сылгигээс сонсход Жонгүгийг доод үеийн охидууд эргүүлээд байгаа сурагтай байсан. Гэхдээ миний Жонгүг ерөөсөө тоодоггүй гэсэн. Миний л мундаг залуу л даа (😅).

"Еэрим аа, энэ бие даалт дээр чиний дааж авсан хэсэг алга"

"Айн? Би яах аргагүй нөгөө Үрид өгсөндөө?"

Манай ангийн охин гайхаж харж байснаа "Манай ангид Үри гэж байхгүй штээ" гэлээ. Бид хоёр хоёулаа хачин царайлан бие биерүүгээ харж байв.

Тэгвэл... Үри гэж юу юм бэ?

Ангийн цонх онгорхой байсан бололтой салхи салхилан, хөшиг дэврэн, цонхны тавцан дээр байсан хэдэн цаас хийсээд ирэв.

"Ө! Энэ миний бие даалт!!"

Юу болоод байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Ахён над руу хачин харж байгаад бие даалтыг аван цааш явлаа.Үри гэж хүүхэд байгаагүй юм байхдаа.

"Минхён аа! Манай сургуульд Үри гэж хүүхэд байдаг уу?"

Минхён хачин царайлан "я-яасан?"

"Харин миний бие даалтыг авж явчихаад цонхны тавцан дээр үлдээчихсэн байх юм.

Минхён хачин царайлан"т-тийм хүүхэд байхгүй ээ. Чи андуурсан байх" гэчхээд ангиас гараад явчихав.

••••••••••••••••••••

Жонгүг шалгалтандаа бэлдээд номын санд сууж байв. Түүний хажууд нэг охин ирж суугаад, Жонгүгийн урд бананатай сүү тавив. Жонгүг бага зэрэг гайхан тэр охин руу харлаа.

"Сайн уу? Намайг Үёон гэдэг. Хоёулаа найзлах уу?"

Жонгүг юу гэж хэлэхээ мэдэлгүй тэр охины сунгасан гар луу харж байв.

"... би найз охинтой"

Үёон Жонгүг руу харж байснаа пис хийтэл инээж орхив.

"Би зүгээр найзлая л гэсэн штээ..."

•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•Where stories live. Discover now