(8)

549 59 6
                                    


Epilogue

Тэхён ганц хоёр бөмбөг шидэн хааяа хааяахан түүнийг дэмжин зогсох охидууд руу харц шидлэж байв. Харин Жонгүг, Юнги, Намжүн гурав саравчинд юм ярин суух ч Жонгүг үе үе Тэхён руу шагайн түүнийг охид руу хэрхэн сээтгэнэж байгааг анхааралтайгаар харж байлаа.

"Еэрим... чамайг шууд богтлоод аваад явбал чи яах уу?"

Юнги Жонгүгийн янзыг үзэх аятай ийн асуухад, Жонгүг мөрөө хавчлаа. Тэр яг ч богтлуулаагүй болохоор юу хийхээ сайн мэдэхгүй байв.

Намжүн санаа алдан"Өнөө захиа чинь сайн явж очсон байгаа? Еэрим өдийд хүрээд ирмээр юм аа"

Юнги санаа нийлэн Хусогийг өгсөн эсэхэд бага зэрэг эргэлзээд эхлэв. Гэсэн ч биенээ мэддэг болоод басхүү хоёр гурван жил болсон учир 70%-д нь итгэж байв.

"Хөөе! Тэр Тэхёнийг хар даа!"

Жонгүг учиргүй чанга орилход, Тэхён Хусог хоёр бие биенийгээ заамдаад зогсож байв. Өнөө гурав маань сандран, талбай дээр очтол Тэхён Хусогийг хүчтэй хойшоо түлхэх нь тэр.

"Юу вэ яасан бэ? Тэхён?"

Тэхён Юнги руу харан"нарийн ширийнийг нь дараа хэлье! Одоо бол ялахдаа л анхаарлаа хандуул!!"

Юнги гайхан, Намжүн руу хартал Жонгүг хажуунаас нь "Сагс тоглохоор болсон юм шиг байна! Юутай ч манай найзыг дээрлэхээд байсан юм чинь, хэдүүлээ ялаад өгье!"

Жонгүгийн харц ширүүсэн, Хусог руу аймшигтай харж байлаа. Намжүн Юнги хоёр ч ойлгосон юмгүй дэмий л толгой дохиж байв.

••••

"Жонгүгийг сагс тоглодог талаар сонсож байгаагүй дээ... дээбааккк! Ёстой царайлаг харагдаж байнаа!"

Эргэн тойронд байгаа охидууд уулга алдаад л Жонгүгийг яриад байна. Яагаад ч юм дургүй хүрээд эхэллээ. Энэ охидууд яасан гэж миний тогооны хүнийг ийм нүдээр хараад байдаг байнаа! Шал дургүй хүрчихлээ! Энд байгаа Жонгүг руу харц унагаж байгаа бүх охидуудын гутланд цавуу асгамаар санагдчихлаа байна.

"Ичимхий Жонгүг байхгүй болох нь дээ. Яанааа, Еэримаа~"

Сылги рүү хартал тэр намайг нэг л дооголсон нүдээр хараад байв. За яахав, тэр охидуудын дунд чамайг ч бас нэмлээ! Хннн.

Сургуулийн хонх дуугаран, хүүхдүүд гүйлдэн анги анги руугаа орлоо. Сылги бид хоёр ч ялгаагүй орохоор явж байтал, толгойг маань нэг хүнд зүйл маш хүчтэй оночхов. Усны сав байсан байх нь. Хэн шиддэг билээ?

"Яа! Жон Хусог!! Чи юу!! Чи муу үхсэн гэж мэдээрэй!!"

Хусог хэлээ гаргачхаад гялс гүйгээд орчихов. Энэ мууг дээ. Ангид таарах юм байж.

"Еэрим аа... н-надтай хичээл тараад уулзаж болох уу?"

Жонгүг хөлсөө арчин, нааш дөхөнгөө ийн асуулаа. Хөөөөөөөөх! Хөлстэй эрэгтэй хүн ийм царайлаг харагдана гэж бас байдаг аа.

"Яах гэж? "

"... хэлсэн штээ.. би чамайг тогооныхоо хүнийг—-"

"Ойлголоо! Олон нийтийн газар битгий ийм юм яриад бай... би явлаа"

Жонгүгт ичих нүүр байдаггүй байх. Эсвэл анхнаасаа ийм байсан байх. Охидыг урхидахдаа ичимхий болж аашлаад, өөрт нь дурласаныг мэдмэгцээ жинхэнэ зангаа гаргадаг. Байз—- би дурласан юмуу..? Жонгүгт...

ДЭЭЭБАААККККККК

•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•Où les histoires vivent. Découvrez maintenant