Сөүлд ирснээс хойш, Жонгүг надаас нэг ч хоодсонгүй. Хаа ч явсан миний хажууд л явж байна. Угаалгын өрөө орохдоо л нэг салдаг. Аягүүү, тэгтлээ саначихсан байсан юм байхдаа. Сылги ч намайг тоож байгаа юм алга дөө, нөгөө хэдтэй л хэлхэлдээд хэрэлдээд яваад байх юм. Харин энэ Үён гэгч ирснээс хойш л нүдний өмнө эргэлдлээ шүү. Яг яах гээд байнаа."Еэрим аа, чи буцахгүй байж болохгүй юу? Би чамтай ингээд 24 цаг баймаар байна"
Жонгүг ээжээсээ холдож байгаа бяцхан хүүхэд шиг царай гаргачхаад надаас байн байн үлдэж болох эсхийг асууж байв.
"Жонгүг аа... ээж аав хоёр намайг энд үлдээгээч! Харин ингээд сардаа ядаж нэг удаа ч болтугай ирж байхыг бодноо за юу. Харин чи надаас өөр эмэгтэй хүн харж болохгүй штээ!! Ойлгосон уу?"
Жонгүг толгой дохин"Миний сэтгэл зүрхэнд дөрвөн эмэгтэй л байгаа. Чи бас ээж, тэгээд хоёр эмээ!"
Дөрвөн хуруугаа гаргачхаад над руу томоор инээгээд ийн хэллээ. Хүн юмуу чихмэл юмуу... ямар эгдүүтэй харагдаж байнаа.
•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••
Сылги Юнгид зориулж түүний хүсээд байсан пүүзийг авсан ажээ. Сылги Юнгид сэтгэлтэй болоод байгаагаа анзаараад, түүнд сэтгэлээ нээхээр шийдэж. Юнги тийм ч муу хүүхэд биш учир Сылги санаа зовохгүй байв.
"Юнги!!!!!!"
Сылги Юнгиг гарч ирэв үү үгүй юу түүнийг дуудаж эхлэв. Юнги муухай царайлан, чихээ дарсаар Сылги дээр очлоо.
"Битгий орилоод бай!!! Яасан юм?"
"Энэ... "
Юнги тортой пүүзийг аван, хэсэг шокийн байдалтай байв. Тэр яагаад ийм юм Сылгигээс авж байгаагаа мэдэхгүй байв.
"Яагаад надад энийг өгж байгаа юм? "
Сылги урт амьсгаа авчхаад юм хэлэх гэж байтал гэрийнх нь цонхоор нэг охин Юнгиг хайгаад эхлэв.
"Убббааа орж ирээчээ!!!!"
"За одоохон!! Сылги юу гэсэн бэ? "
"А-аан... энэ дүү чинь юмуу?"
Юнги толгой сэгсрэн"Би уг нь маргааш танилцуулах гэж байсан юм. Миний найз охин, Жину"
Сылги зогтусан юу гэхээ мэдсэнгүй. Дургүй нь хүрэн, Юнгигийн гарт байсан пүүзийг шүүрэн, хаашаа ч юм гүйгээд явчхав.
Ad/ yanaaa maptcan bnshteee eniigeeeee
YOU ARE READING
•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•
FanfictionЭнгийн тайван амьдралд минь гэнэт нэг сэргэлэн охин гараад ирсэн.