Өглөөний 07 цаг болж байхад, гэрийн хаалга учиргүй чанга нүдэх чимээ дуулдаад эхлэв. Ээж сэрсэн бололтой хэн бэ гэх нь сонстлоо. Нэгэнт сэрчихсэн болохоор эргээд унтаж чадахгүй юм хойно хэд суниаж аваад өрөөнөөсөө гарлаа.Хаалга руу очтол, Жонгүгаас бусад нь баахан тортой юм барьчихсан зогсож байв. Жонгүг ирээгүй нь болсон юм.
"... Еэрим~~ миний охин найзууд нь ирчихсэн байна. Хурдан нүүр гараа угаагаад гараад ир!"
Гэнэт л өөрийгөө ямар аймшигтай царайтай байгаагаа ухааран бушуу угаалгын өрөө рүүгээ гүйн орлоо.
•••
Сылги юм хэлэх гээд л болиод байв. Еэримийн ээж тэднийг ямар эртэч болохыг нь л гайхан мөн магтаж байлаа.
"Одооны хүүхдүүд ч ер нь эртэч болсон доо. Хичээлдээ хоцордог хүүхэд гэж ер нь байхаа байсан биз. Алив хүүхдүүдээ өглөөний цай ууцгаа, бүгдээрээ л юу ч идээгүй яваа байх"
"Эгчээ, бид нар таниас нэг юм асуух.. үгүй ээ гуйх гээд"
Тэхён болгоомжлонгуй, инээх аядан ийн хэлэхэд Еэримийн ээж түр хийж байснаа орхилоо. Тэхён руу тас ширтээд эхэлсэн учир Тэхён сандран гацан, ээрч муураад эхлэв. Юнги Тэхёнийг хөлөөрөө зөөлхөн цохиод, өөрөө ярьж эхэллээ.
"Манай сургуулийн аялал удахгүй юм л даа. Тэгээд Еэрим өмнө нь нэг ч явж байгаагүй... бид хэд бөөндөө ерөөсөө явж үзээгүй болохоор ганц удаа зөвшөөрөөч гэх гээд л..."
Еэримийн ээж Юнгигийн үгийг дуустал нь сонсчихоод үргэлжлүүлэээд хоолоо хийж эхлэв. Хүүхдүүд сандран, ямар хариу авах бол гэхээс байж ядна.
"... уучлаарай, гэхдээ Еэрим явахгүй ээ. Тэр энэ хооронд лекцэнд суух ёстой."
Ad/....
YOU ARE READING
•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•
FanfictionЭнгийн тайван амьдралд минь гэнэт нэг сэргэлэн охин гараад ирсэн.