(16)

473 56 2
                                    


"Юу? Чи юу? Чи яагаад?"

Миний цүнхэн дотроос тамирын багшийн журнал гарч ирсэн талаар Жонгүгт хэлтэл тэр том нүдлэн итгэж ядсан харцаар над руу харна. Би өөрөө ч үнэндээ итгэж өгөхгүй байхад...

"... үнэхээр хэлэх үг алгаа. Яагаад миний цүнхэнд журнал байсныг мэдэх юм алга!! Жонгүг аа, би яах вэ? ... тамирын багш сахилгын шийтгэл өгнө гээд байсан..."

Би яагаад хийгээгүй хэргийнхээ төлөө шийтгүүлэх ёстойгоо ойлгохгүй нь ээ. Хэрэгтэнг хэн болохыг л хайж олохоос өөр гарцгүй болох шив.

"Жонгүг аа, жинхэнэ хэрэгтэн барихад надад туслах уу? "

Жонгүг эргэлзэх юмгүй толгой дохилоо. Ашгүй минь гэж, ганцаараа хаанаас эхлэх ээ үнэндээ мэдэхгүй байсан юм. Ёстой азны юм.

Цүнхээ орхиод гарсан үеүдээ, бодоод үзтэл сүүлийн цаг орохоос өмнө завсарлагаанаар угаалгын өрөө ороод ирсэн юм байна. Тэр үеэр яг тамирын багш надтай зөрөөд орж байсан. Тэр үед хэн хэн миний цүнх рүү ойртсоныг мэдэх хэрэгтэй байдаг.

•••

"Яа! Чи зүгээр үү? Чамайг л ярьсан сурагчид байна шт, цаагуур чинь!! "

Ганц найз Сылгигээ дуудан, Жонгүг ч мөн өөрийнхөө найзуудыг дуудсан юм. Найзууд нь дажгүй төлөв даруу хүүхэд гэж сонсож байсан болохоор надад татгалзаад байх юм ч байгаагүй ээ.

"Омоо! Арай ч Еэрим журнал хусаад явахгүй байлгүй дээ!!"

Жонгүгийн найз уулга алдан надад урам өгөх үгс хэлж байх нь тэр. Яахав, надад итгэж байгаа нь л хөөрхөн юм даа.

"Яагаад цугласнаа мэдэж байгаа байх. Миний цүнхэнд багшийн журналыг хийсэн хэрэгтэнг олохын тулд бүгдээрээ нэг баг болж ажиллана шүү!"

Бүгд зөвшөөрөн чадах чадах зүйлээрээ туслахаа амлалаа. Жонгүгийн найз Намжүни компьютер дээр сайн ажилладаг гээд тэр үеийн камерын бичлэгийг хайж олохоор боллоо.

"Гэхдээ та хоёр үерхэж байгаа юмуу?"

Юнги бид хоёроос асуухад нь Жонгүг хурдан хурдан толгой дохиод, иччихэв бололтой толгойгоо доошлуулан өөр тийшээ харж байв.

"Чи мэдээгүй байсан юмуу? Чамаас бусад нь мэдэж байсан юм шиг л байна даа?"

Сылги Юнгиг тавлан хэлэхэд Юнги бусад руугаа хартал найзууд нь хоолойгоо засан өөр өөр тийшээ харж эхлэв. Юнги муухай царайлан амаа дарлаа.

"Дээбакк! Би ганцаархнаа мэдээгүй байдаг тэ? ... ёстой хэлэх үг алга!!"

Ad/🤦🏻‍♀️

•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•Where stories live. Discover now